ЗЭРЛЭГ АМЬТДАД ХУЖИР МАРАА ТАВЬЖ ӨГӨВ


          Нийслэлийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх ажлыг энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэлснээс хойш  нийт 100 боодол өвс тэжээл, 4 тонн хужир марааг 8 цэгт тавьж өгсөн.

Зуны дэлгэр улиралд тарга тэвээрэг авч , хүч чадлаа сэлбэж буй ан амьтдадаа зориулан дахин 150 килограмм хужир мараа тавьж өгөх ажлыг 2017 оны 08 сарын 31-ний өдөр Дээндийн амны эхэнд 3 дах удаагаа хэрэгжүүлэв.

Энэ арга хэмжээнд голдуу халиун буга, бор гөрөөс хамрагдаж байгаа нь эдгээр амьтдын үлдээсэн үс ноос, хоргол зэргээс харагдаж байна. Өмнө тавьсан хужир марааг долоосоор газрыг нь хонхойлгосон байгааг дахин сэлбэж тавьснаар энд хужир мараа дахин ургаж, амьтдад зайлшгүй шаардлагатай эрдэс тэжээлийг нөхөн өгч, авсан тарга хүчийг нь тогтоож өгөх ач холбогдолтой юм.

- share

Сэтгэгдэл (0)