“ХАВХГҮЙ НИЙСЛЭЛ” АЯНЫГ ДҮГНЭЛЭЭ


“Амьтны тухай”  хуулийн  хэрэгжилтийг хангах, ан амьтныг хавхаар барьж гэмтээх, хууль бусаар агнадаг зөрчил дутагдлыг илрүүлэх, амьтныг хориотой аргаар агнаж гэмтээхээс урьдчилан сэргийлж, хамгаалах зорилгоор өрнүүлсэн “Хавхгүй-Нийслэл” аяныг дүгнэлээ.

2017 онд Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа нийслэлийн нутаг дэвсгэрт ан амьтныг хамгаалах зорилгоор 2 үе шаттай зохион байгуулсан тус аяны 1 дүгээр үе шатанд 17 хавх, 2 дугаар үе шатанд 24 хавх буюу жилийн туршид нийт 41 хавхыг нийслэлийн ногоон бүсээс хураан, зэрлэг амьтдыг хавханд орохоос урдчилан сэргийлж ажиллаа.

Нийт хураагдсан хавхны 90 орчим хувь тарваганы нүх, дошноос, 10 орчим хувь нь Туул голын бургасны амьтны гүйдэлтэй жимийн хажуугаас олджээ.

“Хавхгүй- Нийслэл” аяныг Нийслэлийн Байгаль орчны газрын Гачуурт хэсгийн Ц.Цогбаатар ахлагчтай байгаль хамгаалагчид тэргүүлж, жилийн туршид нийт 32 хавх хураан, амжилттай оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь ногоон бүсийн зэрлэг амьтдыг хамгаалахад чухал ач холбогдолтой тул цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлж байна.

 

- share

Сэтгэгдэл (0)