Бэртсэн бор гөрөөсний янзагад эмнэлгийн тусламж үзүүллээ.


2017 оны 12 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р  хорооны нутаг, Зүүнсалааны амны айлын хашааны гадна “Босч чадахгүй байгаа бор гөрөөсний янзага байна” гэж иргэн Л.Мөнхбилэгээс Нийслэлийн шуурхай улирдлагын төвд дуудлага ирсэн.

Мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд газар дээр нь очиход, тус янзага хөлөө тийчилж, толгойгоо савлан бэртсэн байдалтай байсан ба янзага юмнаас үргэж зугтаахдаа айлын төмөр хашаа эсхүл хатуу зүйл харалгүй мөргөн хөл дээрээ зогч чадахааргүйгээр нуруу нугасаа хүнд гэмтээсэн байна.

Бэртсэн янзагыг Майхан толгойн зуслан дах “Амьтан асрах төв”-ийн байранд авчирч мэргэжлийн байгууллагаар үзүүлж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа боловч сэхэл авахгүй байна.

2017 оны байдлаар суурьшлын бүсэд бэртэж, гэмтсэн бор гөрөөс болон гөрөөсний янзага орж ирсэн 2 удаагийн тохиолдол бүртгэгдлээ.

Цаашдаа тусламж шаардлагатай зэрлэг амьтдад эмнэлгийн тусламж үзүүлэх, асран эмчлэх ажлыг Нийслэлийн Мал эмнэлэгийн газартай хамтран зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна.

 

- share

Сэтгэгдэл (0)