НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСИЙН ОЙН САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСИЙН ОЙН САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот нь Хатан Туулын хөвөөнд, Хан Богдын хормойд Монгол улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог.

Улаанбаатар хот урд талаараа Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг, баруун талаараа мөн аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, баруун хойд талаараа мөн аймгийн Батсүмбэр, зүүн хойд тал болон зүүн талаараа Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумтай хил залган 470.4 мянган га ба нийт нутаг дэвсгэрийн 24.6 хувийг ойн сангийн талбай эзэлдэг.

Ойн бүсчлэл

Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сан нь “Ойн тухай хууль”-ийн нэгдүгээр бүлгийн 5.1. хоёрдугаар бүлгийн 8.1. 8.2-д зааснаар хамгаалалтын хэлбэр, экологи-эдийн засгийн ач холбогдлыг харгалзан хамгаалалтын бүсийн ойд хамаарна. Үүнд:

Хамгаалалтын бүсийн ой

Дархан цаазат газрын ой

Байгалийн цогцолборт газрын ой

Улсын тусгай хамгаалалтад хамрагдаагүй нийслэлийн ногоон бүсийн ой

Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар

Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалтад авсан дархан цаазат Богд хан уул, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар хамаарагддаг бөгөөд Монгол Улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль”-ийн дагуу дээрх газруудад хамгаалалтын захиргаад ажиллаж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна НИТХТ-ийн 1999 оны 05 сарын 19-ны 39-р тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянголын хөндийг, НИТХТ-ийн 1997 оны 07 сарын 23-ны 50-р тогтоолоор Баянзүрх уулыг байгалийн цогцолборт газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтанд тус тус авсан.

НИТХТ-ийн 2003 оны 11 сарын 27-ны 169-р тогтоолоор Туул голын зарим хэсэг, түүний цутгал Улиастай Хуандай Дээндий, Гачууртын голуудын хөндийн ус хураах талбайг хамарсан 11630 га газар нутгийг, Чингэлтэй дүүргийн ИТХ-ым 2006 оны 05 сарын 19-ны 22-р тогтоолоор Чингэлтэй хайрхан уулын 767,6 га газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан.

Ойн сангийн төлөв байдал

Ойн талбай

Нийслэлийн газар нутгийн 227263 мянган га нь ойн сан бүхий газарт хамаарагддаг бөгөөд үүнээс Богд уулын дархан цаазат газар 22129 га, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар 70546 га, тусгай хамгаалалтанд ороогүй ойн сан 134588 га талбайг тус тус эзэлдэг.

Ойн сангийн талбай 115998 га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 93613 га, ойгоор бүрхэгдээгүй талбай 18519 га, ойн бус талбай 3866 га байна.

Ногоон бүсийн нутаг дэвсгэрт түймэрт өртөж шатсан талбай 1585 га, 0.2 ба түүнээс доош өтгөрөлттэй тармаг модод 5386 га, мод бэлтгэсэн талбай 3901 га бүртгэгдсэн байна.

 

Модны төрөл

Ногоон бүсийн ой нь гарал үүслийн хувьд байгалийн аясаар ургасан ой юм.
Ойн бүрэлдэхүүний хувьд шинэс, хуш, нарс, хус зонхилох бөгөөд улиангар, гацуур, улиас, бургас харьцангуй бага талбайд тархсан байна. Ойгоор бүрхэгдсэн тапбайн 85,5% нь байгалийн ой бөгөөд үүнийг ойн зонхилогч модны төрөл бүрээр авч үзвэл:

Шинэсэн ой (Larix sibirica) - 49629 ra

Хушин ой (Pinus sibirica) - 13827 ra

Нарсан ой (Pinus sylvestress ) • 9935 ra

Гацууран ой (Picea) - 1640 ra

Хусан ой (Betula) - 7306 ra

Улиасан ой (Populas suaveolens) - 416 ra

Бургасан ой (Salix) -4333ra

Улиангаран ой (Popolus tremula) • 46 ra тапбайд тус тус таран ургасан байна.

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн байгалийн ойн талбай зонхилогч модны төрлөөр тархах нь /га/

Сум дүүрэг

Ойн төрөл

дүн

Шинэс

Хуш

нарс

Гацуур

Хус

улиас

улиангар

Бургас

Баянзүрх

27743

8297

62

958

384

416

 

1079

38939

Налайх

7162

149

 

 

204

 

11

2320

9846

Сүхбаатар

5761

3094

383

3

278

 

7

 

9526

Сонгинохайрхан

4345

60

8430

 

5852

 

28

 

18715

Хан-уул

2395

2113

314

679

500

 

 

934

6935

Чингэлтэй

2223

114

746

 

88

 

 

 

3171

Нийт дүн

49629

13827

9935

1640

7306

416

46

4333

87132

 

Ойн нөөц

Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн байгалийн ойн нийт нөөц 10884300 шоо.метр байна.

Үүнийг дүүрэг тус бүрээр авч үзвэл:

Баянзүрх дүүргийн ойн нөөц - 5215010 шоо метр

Налайх дүүргийн ойн нөөц- 883030 шоо метр

Сүхбаатар дүүргийн ойн нөөц - 1374590 шоо метр

Сонгинохайрхан дүүргийн ойн нөөц - 1981460 шоо метр

Хан-уул дүүргийн ойн нөөц - 999920 шоо метр

Чингэлтэй дүүргийн ойн нөөц - 430290 шоо метр

Модны төрлөөр авч үзвэл:

Шинэс- 6553890 шоо метр, Нарс- 1266540 шоо метр, Хуш- 2344370 шоо метр, Гацуур - 213050 шоо метр, Хус - 405030 шоо метр, Улиас - 27150 шоо метр, Улиангар - 2840 шоо метр, Бургас- 71430 шоо мeтр байна.

Ойн сангийн нийт нөөцийн 42,1% нь болц гүйцсэн хөгшин ой, 25,7% нь болц гүйцэж яваа ой, 31.3% нь дунд насны ой, 0,6 хувь нь залуу насны ой эзэлж байна.

- share

Сэтгэгдэл (0)