Туул голын усны чанарын төлөв байдал

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Гадаргын усны чанарын тайлан
Туул голын усны чанарын 2017 оны 2 дугаар сарын төлөв байдал
- Туул голын усны чанар
Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын дагуух судалгаанд 2 дугаар сарын 1- 2-нд явж, хотоос дээш, доош хяналт-шинжилгээний 4 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр усанд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: голын усны эрдэсжилт хотоос дээш болон Улаанбаатар хот орчимд маш бага, дунджаар 54 мг/л, хотоос доош буюу Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлсний дараа, Сонгины доод цэгийн орчим 13 дахин нэмэгдсэн /цахилгаан дамжуулах чанарын агууламжаар 1 дүгээр зурагт харуулав/ байна.
Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын 2016-2017 оны өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.
1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлт
Туул голын ууссан хүчилтөрөгчийн горим хотоос дээш хэсэгт болон хот орчимд хэвийн байсан ба голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас гарч буй бохир ус нийлснээс доош, Сонгино доод цэгээс Алтанбулаг хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, шинжилгээний аргын мэдрэх чадвараас бага буюу <0.05 мгО/л байсан ба биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 129- 364 мгО/л байгаа нь ХА-аас 43- 121 дахин /2 дугаар зураг/ давж, голын энэ хэсэгт усны чанар өмнөх сарынхаас муудаж, голын усны хүчилтөрөгч, органик бодисын агууламж онцгой их бохирдол (цаашид ОИБ)-ын түвшинд хүрсэн байна. Туул голын усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 15.40- 31.98 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 31- 64 дахин /3 дугаар зураг/, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.656- 1.826 мгР/л-т хэлбэлзэж, ХА-аас 6- 18 дахин давсан бохирдол илэрч, эрдэс азотын агууламж их бохирдол (цаашид ИБ)-ын түвшинд тус тус хүрчээ.
Туул голын усны шинжилгээний 2017 оны 2 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
- дүгээр хүснэгт Дараагийн зургуудад Туул голын усны чанарын шинжилгээний дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр 2 үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-тай харьцуулан харууллаа.
2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт
2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2 дугаар сарын 2-нд, Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 4 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны 8 цэгээс авсан сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт Шинжилгээний дүнгээс үзэхэд тэдгээр цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 0%- 99%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 61% /4 дугаар зураг/, Нисэхийн ЦБ 99%, Био үйлдвэрийн ЦБ 0%, Био орон сууцны ЦБ 90% тус тус цэвэршүүлж байжээ.Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.
Шинжилгээний дүнгээс үзэхэд тэдгээр цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 0%- 99%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 61% /4 дугаар зураг/, Нисэхийн ЦБ 99%, Био үйлдвэрийн ЦБ 0%, Био орон сууцны ЦБ 90% тус тус цэвэршүүлж байжээ.
Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.
Сэтгэгдэл (0)