Түймрийн аюулгүй байдлыг хангах үүднээс дараах ерөнхий шаардлагыг нийтээр дагаж мөрдөх үүрэгтэй


 

2.1. Өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай болон унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, хуурай өндөр өвстэй газар, модны дор ил гал гал түлэхгүй байх
2.2. Энэ журмын 2.1-д зааснаас бусад газар мод бэлтгэлийн үлдэгдлийг шатаах, ил гал түлэх зайлшгүй тохиолдолд 1.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хүрээлэгдсэн талбай дотор гал түлж дууссаны дараа нь шороогоор булах буюу ус асган галын голомтыг дахин сэргэхээргүй унтраасан байх;

2.3. Асаасан шүдэнз болон тамхи, халуун үнс, шил, шилэн сав зэргийг ил задгай хаяхгүй байх;

2.4. Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх;

2.5. Шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн зэрэг зүйлсийг зориулалтын бус газар ил хаяхгүй байх;
2.6. Машин, бусад техник хэрэгслийг асаалттай үед шатахуунаар цэнэглэх, цэнэглэж байгаа машин, техникийн дэргэд тамхи татах, ил гал гаргахгүй байх;

2.7. Оч баригчгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байх;

2.8. Ой, түүний орчинд ахуйн, үйлдвэрлэлийн, барилгын болон бусад хог хаягдал хаяхгүй байх;

2.9. Хот, тосгон, суурин газар, өвөлжөө, хаваржаанаас гарсан хог, хаягдлыг устгах цэг нь дараахь нөхцөлийг хангасан байна:

1) шилмүүст ой болон тусдаа ургаж байгаа шилмүүст мод, өсвөр модны төглөөс 100 метрээс доошгүй зайд;

2) навчит ой болон тусдаа ургаж байгаа навчит модноос 50 метрээс доошгүй зайд.

2.10. Хог хаях, шатаах цэгийн эргэн тойронд тус бүр нь 3.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг нь хуулсан зэрэгцээ хоёр зурвас гаргах;

2.11. Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэж байх;

2.12. Өвс шатаах тохиолдолд байнгын ажиглалт, хяналтын дор гүйцэтгэж байх;

2.13. Түймрийн аюултай үед олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах этгээд нь оролцогчдод түймрийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага, түймэр гарах үед унтраах арга хэрэгслийн зааварчилгааг өгсөн байх;

2.14. Нислэг үйлдэж байгаа нислэгийн багийн ажилтнууд түймэр илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж байх.

 

 

Мод бэлтгэл, ойн арчилгаа, цэвэрлэгээний үед түймрийн
аюулгүй байдлыг хангахад тавигдах тусгай шаардлага



  1. Мод бэлтгэх, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх тохиолдолд талбайн үлдэгдэл, хаягдлыг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэхгүй байх.

    3.2. Мод бэлтгэл, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийсэн талбайг цэвэрлэх үед дараахь шаардлага тавигдана:

    3.2.1. өвлийн улиралд мод бэлтгэл, огтлолт явуулсан тохиолдолд талбайн цэвэрлэгээг хавар дахин хийж гүйцээх;
  2. 3.2.2. мод бэлтгэл, арчилгаа, цэвэрлэгээ хийхдээ гарсан үлдэгдлийг овоолох, далан хэлбэрээр хураах, бутлан жижиглэх аргуудыг хэрэглэх.

    Бэлтгэсэн модыг талбайд түр үлдээх тохиолдолд бүрэн мөчирлөсөн модыг хураан өрж 2.0 метрээс багагүй өргөнтэй хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хүрээлж хамгаалах.

    3.4. Бэлтгэсэн модыг ойгоос гаргаж хадгалахад дараахь нөхцөлийг хангасан байна:

    3.4.1. хураасан мод 5 га хүртэлх талбайг хамарч байвал навчит ойн захаас 20 метрийн зайд, 5 болон түүнээс дээш га талбайг хамарч байвал 30 метрийн зайд байрлуулах;

3.4.2. хураасан мод 5 га хүртэлх талбайг хамарч байвал шилмүүст болон холимог ойн захаас 40 метрийн зайд, 5 болон түүнээс дээш га талбайг хамарч байвал 60 метрийн зайд тус тус байрлуулах.

3.5. Бэлтгэсэн модыг хурааж хадгалах талбайг 2.0 метрээс багагүй өргөнтэй хөрсний өнгөн хэсгийг нь хуулсан зурвасаар хамгаалж тусгаарласан байх.

 

Ойн дагалт баялгийг бэлтгэх, боловсруулах үед түймрийн
аюулгүй байдлыг хангахад тавигдах тусгай шаардлага

 

4.1. Ойн дагалт нөөцийг бэлтгэн боловсруулахад (жимс чанах, хусны нүүрс шатаах, давирхай бэлтгэх, хадлан хадах болон бусад) дараахь шаардлагыг хангасан байна:

4.1.1. ойн дагалт баялагт анхан шатны боловсруулалт хийх цэгийг ойн захаас 50 метрээс багагүй зайд байрлуулах;

4.1.2. түймрийн аюултай улирлын үед ойн дагалт баялгийг боловсруулах цэгийг байнгын хяналтан дор байлгах;

4.1.3. ойн дагалт баялгийг боловсруулах цэгийн 50 метрийн радиус доторхи газрыг хог, хаягдал, шатах материалаас цэвэрлэж, 2.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хамгаалах.

 

Зам барих, ашиглах үед түймрийн аюулгүй байдлыг
хангахад тавигдах тусгай шаардлага

 

5.1. Ойн замын хоёр захаас 10 метрийн дотор байгаа хуурай мод, унанги, мөчир, гишүү зэрэг шатах материал, хог, хаягдлыг тогтмол цэвэрлэж, өвсийг хадсан байх.

5.2. Төмөр замын асуудал хариуцсан байгууллага нь дараахь шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:

5.2.1. төмөр замын хоёр талын хамгаалалтын зурвас дотор түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах;

5.2.2. оч баригчгүй галт тэргийг ой дундуур өнгөрүүлэхгүй байх;

5.2.3. түймрийн онц аюултай үеэр төмөр замын хэсэгт тусгай эргүүл ажиллуулах;

5.2.4. төмөр замын дагуу түймэр гарсан тохиолдолд унтраах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, холбогдох байгууллагуудад яаралтай мэдэгдэх.

7.1. Түймрийн аюултай улиралд ой, хээрийн бүс нутгаар судалгаа, сургалт, дадлагын ажил явуулах тохиолдолд судлаач, суралцагсдын байр, дадлага явуулах газрыг шатах материалаас цэвэрлэж, 3.0 метрээс багагүй өргөнтөй хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хүрээлсэн байх.

7.2. Түймрийн аюултай үед ой, хээрийн бүс нутгаар судалгаа, шинжилгээ, дадлагын ажил явуулахад энэ журмын 1.7.1-1.7.4 дэх хэсэгт заасан байгууллагад мэдэгдэж, явах маршрут, байрлах газрын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байх.

Засгийн газрын 2013 оны 106 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
аас

 

- share

Сэтгэгдэл (0)