Улаанбаатар хотод ХХЯ-ыг бууруулах сценари


Хүлэмжийн хий ялгаруулагч гол салбаруудад Улаанбаатар хотын эзлэх хувь хэмжээ

УБ хотод ХХЯ-ыг бууруулах судалгаа хийж сценариуд гаргахын тулд юуны өмнө улсын хэмжээний ХХЯ-ын одоогийн байдал, хэтийн төлөвийг авч үзэх шаардлагатай. Нийт ХХЯ-д эрчим хүчний салбарын[1] эзлэх хувь одоогийн байдлаар 70 орчим хувьтай байгаа ба цаашдаа энэ хувь хэмжээ өсөх хандлагатай байна.

Хүлэмжийн хийн ялгарлын хэтийн төлөв (Суурь сценарт), мян.тнСО2-эк

 

2010

2015

2020

2025

2030

 Эрчим хүч

14,033

20,233

25,930

32,796

41,815

 Аж үйлдвэр

1,354

1,602

1,836

2,065

2,318

 ХАА

6,405

6,573

6,657

6,762

6,867

 Хог хаягдал

158

183

209

254

294

Нийт

21,950

28,591

34,632

41,877

51,294

Эх сурвалж: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр  

Эрчим хүч, тээвэр

Улсын хэмжээний нийт ХХЯ-т эрчим хүчний салбар зонхилох байр эзэлж байгаа учрааас УБ хотын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч болон эрчим хүч хэрэглэгч томоохон үйлдвэр, үйлчилгээний газруудын эрчим хүчний хэрэглээг судлах шаардлагатай.   

 

 

Хүлэмжийн хий ялгаруулагч гол эх үүсвэр болсон нүүрсний хэрэглээг улсын болон УБ хотын хэмжээгээр, УБ хотод ажиллаж байгаа Дулааны Цахилгаан Станц (ДЦС) болон Дулааны Станц (ДС)-аар гаргаж Хүснэгт 5.5-д үзүүлэв. 

Улсын хэмжээгээр эрчим хүчний үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэсэн нүүрсний 78 хувийг УБ-ын гурван ДЦС, Амгалан, Налайх, Багануурын ДС-ууд эзэлж байна.  

 Эрчим хүчний үйлдвэрлэлийн нүүрсний хэрэглээ, мян.тн

 

2011

2012

2013

2014

2015

2016

Улсын хэмжээгээр

5,159.5

5,546.7

5,784

6,082.5

6,275.1

6,453.9

Улаанбаатар

4,275.2

4,545.5

4,717.3

4,935.7

4,959.2

5,019.8

Улаанбаатар %

82.9

81.9

81.6

81.1

79.0

77.8

Үүнээс:

 

 

 

 

 

 

ДЦС-2

191.5

192.6

189.3

204.6

225.4

236.7

ДЦС-3

1,067.5

1,128.1

1,111.2

1,238.8

1,277.6

1,267.4

ДЦС-4

2,899.7

3,104.1

3,302.6

3,381.0

3,305.4

3,286.6

Амгалан ДС

 

 

 

 

39.9

109.7

Налайх ДС

59.8

55.1

53.3

51.9

53.6

57.5

Багануур ДС

56.7

65.6

60.9

59.4

57.3

61.9

Эх сурвалж:Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд: Эрчим хүчний зохицуулах хороо, 2016

Улсын хэмжээний ДЦС-уудын үйлдвэрлэсэн цахилгааны 86.5%, дулааны 81%, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтын 84.6%-ийг УБ хотод нутаг дэвсгэрт байгаа ДЦС-ууд эзэлж байна. Мөн нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний алдагдлын 67%-ийг УБ-ын цахилгаан түгээх сүлжээ эзэлж байна (Хүснэгт 5.6).

Дээрхи судалгаанаас харахад Монгол Улсын цахилгаан дулааны эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнд УБ хотын эзлэх хувь хэмжээ их өндөр байгаа нь харагдаж байна.           

Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, 2016 он

 

Үзүүлэлт

Улсын хэмжээгээр

УБ

УБ,%

1

Дулааны цахилгаан станцуудын  үйлдвэрлэсэн цахилгаан, сая кВтц

5,555.9

4,805.9

86.5

2

Дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн дулаан, мян.Гкал

7,426.8

6,015.7

81.00

3

Дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалт

746.3

631.4

84.6

4

Түгээсэн цахилгаан эрчим хүчний алдагдал

595.4

399.1

67.0

5

Түгээсэн дулааны алдагдал

-

1,192.4

-

Эх сурвалж: Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд: Эрчим хүчний зохицуулах хороо, 2016

Эрчим хүчний хэмнэлтийн хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний хэрэглээ ихтэй “Үүрэг хүлээсэн хэрэглэгчид”-ийн жагсаалтыг гаргасан. Уг жагсаалтад эрчим хүчний хэрэглээ ихтэй 99 үйлдвэр аж ахуйн газар хамрагдсанаас дулаан хэрэглэгч байгууллага 29, цахилгаан хэрэглэгч байгууллага 72 байна. Эдгээр хэрэглэгчдээс УБ хотод байгаа хэрэглэгчдийг ялгаж Хавсралт 9.2-т үзүүлэв.

Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд Улаанбаатар хотын хэрэглэгчдийн эзлэх хувийг Хүснэгт 5.7-д үзүүлэв.  Уг жагсаалтад орсон улсын болон орон нутгийн төсөвт байгууллагууд бүгд УБ хотод байрлаж байна. Цахилаан эрчим хүч ихээр хэрэглэдэг үйлдвэрүүдийн (уул уурхайн олборлолт, боловсруулалт хийдэг үйлдвэрүүдийг горолцуулахгүйгээр) 45% нь УБ хотод байна.  

  

 
- share

Сэтгэгдэл (0)