Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого


Улаанбаатар хотын хөгжлийн алсын хараа нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилт 11 буюу "Хотууд болон хүн амын суурьшлын бүсүүдийг аюулгүй, амар амгалан, тогтвортой байдлаар хангах" болон Зорилт 13 "Уур амьсгалын өөрчлөлт болон түүний сөрөг үр дагавартай тэмцэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авах" гэсэн зорилтуудын биелэлтийг хангахад чиглэсэн билээ.

 

Улаанбаатар хотын ногоон хөгжлийн алсын хараа

Улаанбаатар хот нь байгалийн нөөцийн хэмнэлттэй ашиглалт, хүрээлэн буй орчинд ээлтэй зөв дадлыг төлөвшүүлсэн, үндэсний ногоон хөгжлийн бодлогын үзэл баримтлалд тулгуурлан салбар дундын хөгжлийг дэмжсэн, иргэдийн оролцоог хангасан, иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн, ил тод, хариуцлагатай, тогтвортой хөгжил бүхий хот болон хөгжинө.

 

Ногоон хотыг цогцлоохын тулд Улаанбаатар хот 2020 он хүртэл дараах зорилгуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

1. Цэвэр агаар

2. Тээврийн зохистой менежмент

3. Хог хаягдлын зохистой менежмент

4. Усны аюулгүй байдал

5. Эрүүл хөрс

6. Ногоон амьдралын хэв маяг

7. Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвар зэрэг болно

Дэлгэрэнгүй:Ногоон хөгжлийн стратеги, төлөвлөгөө

- share

Сэтгэгдэл (0)