УС ХЭРЭГЛЭГЧИД ЦООНОГ ӨРӨМДӨХ, ХУДАГ ГАРГАХ, ГОЛООС СУВАГ ШУУДУУ ТАТАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХУДГИЙН ПАСПОРТ ОЛГОХ


Нэг. Усны тухай хуулийн 27 дугаар зүйл: Ус хэрэглэгчид цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрөл олгох, худгийн паспорт олгох

  • Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл
  • Голоос суваг шуудуу татах зөвшөөрөл
  • Худгийн паспорт олгох

1.1. Цооног өрөмдөх худаг гаргах зөвшөөрөл

  • Бүрдүүлэх материал
  • Аж ахуйн нэгж байгууллага бол албан хүсэлт, иргэн бол өргөдөл
  • Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
  • Газар эзэмших, өмчлөх гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар
  • Уст цэгийн координат, тандан судалгаа явуулсан аж ахуйн нэгж байгууллагын дүгнэлт

Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл гарсан тохиолдолд дараах төлбөрийг төлнө. 

  • Тэмдэгтийн хураамж 150000 төгрөгийг Нийслэлийн Төрийн сан банкны 100200051019 тоот данс

Худаг гаргах зөвшөөрөл олгох боломжгүй газар:

  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүс, /Дээд, Гачуурт, Төв, Мах, Үйлдвэр, Яармаг, Нисэх, ДЦС-II, ДЦС-III, ДЦС-IY төвлөрсөн усан хангамжийн хамгаалалтын бүс/
  • Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон
  • Ойн сан бүхий газар
  • Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс
  • Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын хувьд тусгай зөвшөөрлөөр авсан талбай ой, усны сан газарт орсон тохиолдолд

1.2 Голоос суваг шуудуу татах зөвшөөрөл

Бүрдүүлэх материал:

  • Аж ахуйн нэгж байгууллага бол албан хүсэлт, иргэн бол өргөдөл
  • Голоос суваг шуудуу татаж ус авч ашиглах талаархи товч танилцуулга
  • Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
  • Газар эзэмших, өмчлөх гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар

Голоос суваг шуудуу татах зөвшөөрөл олгох боломжгүй тохиолдол

  • Ашиглах усны хэмжээ нь голын усны экологийн урсацаас хэтэрсэн тохиолдолд голоос суваг шуудуу татаж ус авч ашиглахыг зөвшөөрөхгүй

1.3. Усны тухай хуулийн 27.3 дах заалтын дагуу Худгийн паспортыг олгоно

  • Худгийн паспортыг худаг гаргах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгоно.
  • Худгийн паспортыг олгоход Худгийн паспортны хураамж 2500 төгрөгийг Нийслэлийн төрийн сан банкны 100200051422 тоот данс тушаана.
  • Худаг гаргасны дараа паспортыг худаг гаргасан компаниар иж бүрэн бөглүүлж, Нийслэлийн Байгаль орчны газраар баталгаажуулж авна.
- share

Сэтгэгдэл (0)