УС АШИГЛАГЧИД ДҮГНЭЛТ ГАРГАХ


Хоёр. Усны тухай хуулийн 28 дугаар зүйл:

Ус ашиглагчид дүгнэлт гаргах

  • Хоногт 50 м3-ээс бага ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ус ашиглуулах дүгнэлт гаргаж өгнө.

Бүрдүүлэх материал /Өөрийн эх үүсвэр буюу гүний худгаас ус авч ашигладаг/

  • Аж ахуйн нэгж байгууллага бол албан хүсэлт, иргэн бол өргөдөл
  • Үйл ажиллагааны талаархи танилцуулга /үйлдвэрлэл, үйлчилгээний хүчин чадал, ажиллах горим, ажилтан алба хаагчдын тоо, жилд үйлдвэрлэх боловсруулах бүтээгдэхүүний хэмжээ эсвэл үйлчлүүлэгчдийн тоо, худагт тавьсан усны насос тоолуурын марк, хүчин чадал, худгаас үйлдвэрт холбосон шугам хоолойны диаметр урт, үйлдвэрлэл үйлчилгээнээс гарсан хаягдал бохир усыг цуглуулах, зайлуулдаг талаарх мэдээлэл/
  • Аж ахуйн нэгж байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
  • Газар эзэмших, өмчлөх гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар
  • Худаг гаргахад авсан зөвшөөрөл, худгийн паспортны хуулбар
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийн хуулбар эсвэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ /Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг ус ашиглуулах дүгнэлт гаргасны дараа буцаан өгнө/

Бүрдүүлэх материал /Хотын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдон ус авч ашигладаг/

  • Аж ахуйн нэгж байгууллага бол албан хүсэлт, иргэн бол өргөдөл
  • Үйл ажиллагааны талаархи танилцуулга /үйлдвэрлэл, үйлчилгээний хүчин чадал, ажиллах горим, ажилтан алба хаагчдын тоо, жилд үйлдвэрлэх боловсруулах бүтээгдэхүүний хэмжээ эсвэл үйлчлүүлэгчдийн тоо, дамжуулах байгууламж буюу шугам хоолойны диаметр урт, үйлдвэрлэл үйлчилгээнээс гарсан хаягдал бохир усыг цуглуулах, зайлуулдаг талаарх мэдээлэл/
  • Аж ахуйн нэгж байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
  • Газар эзэмших, өмчлөх гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийн хуулбар эсвэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ /Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг ус ашиглуулах дүгнэлт гаргасны дараа буцаан өгнө/
- share

Сэтгэгдэл (1)

  • 2018-07-02