УС АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ


Ус ашиглах зөвшөөрөл, эрхийн бичиг олгож гэрээ байгуулах /Өөрийн эх үүсвэр буюу гүний худгаас ус авч ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага/

Бүрдүүлэх материал:

  • Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт бол Хараа голын сав газрын захиргааны ус ашиглуулах дүгнэлт, Багануур дүүргийн нутагт бол Хэрлэн голын сав газрын захиргааны ус ашиглуулах дүгнэлт, Багахангай дүүргийн нутагт бол Умард говийн Гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны ус ашиглуулах дүгнэлт, бусад нь Туул голын сав газрын захиргааны ус ашиглуулах дүгнэлтийн хуулбар
  • Худаг гаргахад авсан зөвшөөрөл, худгийн паспортны хуулбар
  • Ус ашиглах гэрээг анх байгуулж байгаа тохиолдолд тэмдэгтийн хураамж 50000 төгрөг, гэрээг сунгаж байгаа тохиолдолд 30000 төгрөгний төлбөрийг Нийслэлийн Төрийн сан банкны 100200051019 тоот данс төлнө

Ус ашиглах зөвшөөрөл, эрхийн бичиг олгох /Хотын төвлөрсөн шугам сүлжээнээс ус авч ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага/

Бүрдүүлэх материал:

  • Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт бол Хараа голын сав газрын захиргааны ус ашиглуулах дүгнэлт, Багануур дүүргийн нутагт бол Хэрлэн голын сав газрын захиргааны ус ашиглуулах дүгнэлт, Багахангай дүүргийн нутагт бол Умард говийн Гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны ус ашиглуулах дүгнэлт, бусад нь туул голын сав газрын захиргааны ус ашиглуулах дүгнэлтийн хуулбар
  • Хотын төвлөрсөн шугаманд холбогдсон аж ахуйн нэгж, байгууллагад Ус ашиглуулах зөвшөөрөл, эрхийн бичгийг олгоно. /Ус ашиглах гэрээг ус ашиглах зөвшөөрөл, эрхийн бичиг авсны дараа УСУГ-тай байгуулна/
- share

Сэтгэгдэл (0)