Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт гаргах


Гурав. МУЗГ-ын 2006 оны 137 дугаар тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-307 дугаар тушаал

3.1 Мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт гаргах чиглэл

3.1.1 Усны эрэл хайгуул судалгааны ажил явуулах

  • Орон тооны гидрологич, гидрогеологич, инженер геофизикч мэргэжилтэй мэргэжилтнүүд байх шаардлагатай.

3.1.2 Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах

  • Орон тооны инженер гидрогеологич, өрмийн инженер эсвэл өрмийн мастер байх шаардлагатай.

3.1.3 Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах

  • Орон тооны мэргэжлийн усны барилга байгууламжийн инженер, техникч, гидрологич, ус хангамж ариутгах татуургын инженер,төсөвчинтэй байх шаардлагатай.

3.1.4 Усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх

  • Орон тооны мэргэжлийн усны барилга байгууламжийн инженер, техникч, ус хангамж ариутгах татуургын инженертэй байх шаардлагатай.

3.1.5 Усны аудит хийх

  • Ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн хүний нөөц нь холбогдох аудитын сургалтанд хамрагдсан байх шаардлагатай.

Бүрдүүлэх материал:

  • Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт /Чиглэлийг тодорхой бичнэ/
  • Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Гадны хөрөнгө оруулалттай бол сертификат
  • Мэргэжлийн боловсон хүчний жагсаалт, диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийн жагсаалт, нотлох баримт
  • Мэргэжлийн байгууллагын эрхийг сунгуулахаар хүсэлт тавьсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн ажлын жагсаалтыг хавсаргана.
- share

Сэтгэгдэл (0)