Түгээмэл тархацтай ашигт малтмал


Түгээмэл тархацтай ашигт малтмал

Түгээмэл тархацтай ашигт малтмалд элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрга орно. Эдгээр нь зам, барилгын материалын зориулалтаар ашиглаж болох элбэг тархалттай ашигт малтмал юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж явуулна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх гэж түүний байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг хэлнэ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах гэдэг нь хайгуулаар тодорхой болсон үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажилалагаа юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль” 2014 онд батлагдан хэрэгжиж байгаа бөгөөд уг хуулиар тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, тусгай зөвшөөрлийн төлбөрийн гүйцэтгэлийг хянах зэрэг бусад холбоотой асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцаж байна.

- share

Сэтгэгдэл (0)