Сэргээгдэх эрчим хүч


Монгол Улсын "Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль"-д сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулаан, биомасс зэрэг байгалийн байнга нөхөн сэргэх нөөц гэж тодорхойлно. Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний  тухай хуулийн зорилт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан үйлдвэрлэж, нийлүүлж байгаа хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.

 

Дэлгэрэнгүй:Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль

- share

Сэтгэгдэл (0)