Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагаанй төлөвлөгөө


Хурдацтай явагдаж байгаа хотжилт, эдийн засгийн өсөлт нөгөө талаасаа нийслэл хотын хүрээлэн байгаа орчинд ноцтой срөг нөлөө үзүүлж, амьдрах орчныг доройтуулж байна. Улаанбаатар хотын гэр, орон сууцны хороолол ( нийт хог хаягдлын бараг 43% нь гэр хорооллоос гардаг), зам, нийтийн эзэмшлийн талбай, аж ахуйн нэгж, байгууллагаас жилд ойролцоогоор 1,1 сая тонн  хатуу хог хаягдал гардаг.

Хог хаягдлыг хогийн төвлөрсөн гурван цэгт хаядаг бөгөөд эдгээрээс ердөө нэг цэг нь л хог хаягдал булшлах зохих шаардлага хангасан байдаг. Хатуу хог  хаягдлыг дахин боловсруулах болон сэргээн ашиглах явдал туйлын хангалтгүй түвшинд байна.Хаягдлыг ил залгай хаях, шатаах нь хөрс, ус, агаарын бохирдлын гол шалтгаан болж байна. Иймд хог хаягдлын менежментийн илүү шалгарсан арга замыг нэвтрүүлэх шаардлагатай болж байна. Энэ нөхцөлд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагаанй төлөвлөгөө 2017-2030” нь тогтвортой хог хаягдлын менежментийг бүрдүүлэхэд чухал баримт бичиг болно.

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагаанй төлөвлөгөө нь 2017 оноос эхлэн 2030 он хүртэл хог хаягдлын тогтвортой менежментийг бүрдүүлэхэд чиглэсэн стратегийн алсын хараа, чиглэлийг зааж өгсөн. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагаанй төлөвлөгөөний үндсэн зорилтууд нь:

  1. Шинэлэг санаа, технологи ашиглан хотын хог хаягдлын гйлчилгээг хөгжүүлэх;
  2. Олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулж, дадал хандлагыг өөрчилсөнөөр зөвшөөрөлгүй газарт хог хаягдал хаяхыг таслан зогсоох;
  3. Өргөн утгаараа нийслэлийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулах.