Ус ашиглагч


"Ус ашиглагч" гэж Усны тухай хуулийн 3.1.27 дахь заалтад заасан ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ.

Ус ашиглагч нь: Усны тухай хуулийн дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлж байж ус ашиглах эрх үүснэ.

  • Усны эх үүсвэр дээр усны баталгаажсан тоолууртай байна.
  • Усны тухай хуулийн 28.4 дэх заалтын дагуу ус ашиглах дүгнэлт гаргуулна.
  • Ус ашиглах дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрөл, эрхийн бичиг авч гэрээ байгуулна.
  • Гэрээг үндэслэн усны нөөц ашигласны төлбөр төлнө.
  • Ус нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолоор баталсан усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээний дагуу төлнө.