Давуу тал


Зуслангийн зөвлөлөөр дамжуулан үйл ажиллагааг явуулснаар бий болох давуу талууд:

  • Зуслангийн цаашдын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.
  • Байгаль орчин, ой, усны тухай хуулийн хэрэгжилт хангагдана. /Ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журам болон холбогдох хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах/
  • Төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна. /Нийслэлийн Засаг даргын захирамж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан ажиллана. Иргэдийн санал хүсэлт, санал гомдлыг шийдвэрлэнэ./
  • Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналт тавина. /Хууль бус мод бэлтгэл, ойн дагалтад баялгыг хууль бусаар гэмтээх, гол ус бохирдуулах зэрэгт шаардлага тавьж иргэн болгон байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлгээ нэмэгдэнэ./
  • Иргэдийн тав тухай амьдрах орчин бүрдэнэ. /Хөршийн холбоо, гэрэлтэй, орчны цэвэр цэмцгэр гудамж, нийтийн эзэмшлийн талбайн орц, гарц бий болно./
  • Иргэний үүрэг хариуцлага нэмэгдэнэ.
  • Олон нийтийн эрх ашгийг хамгаална.