БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


Сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон бүсийн зэрлэг ан амьтад гэмтэж бэртэх, төөрөх болон идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол их болсон. Энэ үед Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, мэргэжлийн байгууллага хамгийн түрүүнд газар дээр нь очиж зэрлэг ан амьтантай харьцдаг ба тухайн амьтныг гэмтсэн болон халдварт өвчтэй эсэхийг зөв таньж мэдэх зайлшгүй шаардлага үүсдэг. Тиймээс НБОГ-аас Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран анх удаа амьтны халдварт өвчны талаар анхан шатны мэдлэг олж авах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад тус газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хамрагдаж “Зоонозын халдварт өвчний үед ажиллах халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн зааврын тухай ерөнхий ойлголт” мэдээллийг олж авлаа.

Цаашид НБОГ-аас зэрлэг ан амьтдыг хамгаалах, тусламж үзүүлэх чиглэлээр ЗӨСҮТ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллахаар боллоо.