Япон улсын Кимацу хот хоггүй болж байна


Япон улсын Кимацу хотын иргэд хог хаягдлыг 34 төрлөөр ангилдаг байна.
Хог хаягдлыг хөнгөн цагаан лааз, төмөр лааз, цаасан хайрцаг, цаасан шувууны хаягдал гэх зэргээр ангилдаг. Кимацу хот хог хаягдлаа шатаадаг байсан ба энэ арга хүлэмжийн хийг маш их хэмжээгээр ялгаруулж байгаль орчин болон хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг байжээ.
Иймээс 2003 онд хотын захиргаа “Zero-waste” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Хотын иргэд хог хаягдлыг угааж, ангилж, хотын хог хаягдал цуглуулах төвд хүргэдэг бөгөөд тус төвийн ажилчид оршин суугчдыг хогоо зөв ангилсан эсэхийг давхар хянадаг байна. Тус хотод ашиглахаа больсон хувцас, тавилгыг үлдээж болох агуулах байдаг ба үүнд түшиглэн хотын эмэгтэйчүүд хуучин хувцсаар чихмэл тоглоом хийдэг жижиг үйлдвэр байгуулжээ.

Хотын хог хаягдлын 80%-ийг дахин боловсруулж, дахин ашиглаж, бордоо болгодог бөгөөд үлдсэн 20%-ийг ландфиллын аргаар булшилдаг байна.

Кимацу хот 2020 он гэхэд хоггүй хот болохоор зорьж байна.

Эх сурвалж: http://www.independent.co.uk/environment/recycling-zero-waste-town-garbage-plastics-kamikatsu-japan-a8187301.html