Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд


Усны тухай хуулийн 10.1.3, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/156 дугаар тушаалаар батлагдсан "Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам", Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 01/1135 дугаартай албан даалгаварын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 15-наас эхлэн усны тоолуур суурилуулаагүй ус ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдье.

 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР