Англи улс хуванцар сав тушаан бэлэн мөнгө авдаг автомат машин хэрэглээнд нэвтрүүллээ.


Англи улсын засгийн газар хуванцар, метал зэрэг бүх төрлийн савыг буцаан тушаадаг автомат машин нэвтрүүлэх болсоноо зарлалаа. Хэрэглэсэн ундаа, усны савыг тушааж, тодорхой хэмжээний бэлэн мөнгө буцааж авах системийг бий болгосноор хогийг замбараагүй хаядаг байдлыг таслан зогсоох юм.

Энэ төрлийн үйлчилгээ нь цоо шинэ зүйл биш бөгөөд, одоогоор 38 оронд энэ төрлийн машин ашиглаж байна.

Хаягдал шил, лаазны хэмжээнээс шалтгаалж буцаан олгох мөнгөний хэмжээ өөр өөр байх ба, АТМ-тэй төстэй машинууд энэхүү үйлдлийг хийх бол түүхий эд боловсруулагчид цугларсан хаягдлыг дахин эргэлтэнд оруулах юм.

Хаягдал буцаан тушаах энэхүү үйлчилгээ нэвтэрсэнээр дахин боловсруулалтын хэмжээг 90%-ээс дээш хувиар нэмэгдүүлсэн олон улсын туршлага бий. Жишээ нь ХБНГУ-д 2003 онд энэхүү систем нэвтэрсэн бөгөөд хуванцар савны 99% нь дахин боловсруулалтад ордог.

Өнөөдрийн байдлаар Англи улсын хэмжээнд 13 тэрбум хуванцар сав, савалгаатай бүтээгдэхүүн зарагддаг ч ердөө 43% нь дахин боловсруулагддаг бөгөөд үлдсэн хэсэг нь бусад хогтой холилдон замбараагүй хаягддаг гэсэн судалгаа байдаг.

“Өдөр бүр хэдэн зуун мянган хуванцар сав хаягдаж байгаа нь маш ноцтой хэрэг юм. Бид өмнө нь ахуйн бүтээгдэхүүн дэх хортой хуванцарын хэрэглээг халж, уут хэрэглэхийг хориглосон, одоо хуванцар саван дээр ямар нэгэн арга хэмжээ авч байгаль дэлхийгээ хамгаалах цаг нь болсон” гэж байгаль орчин хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Майкл Гөүв хэлсэн байна.

Эх сурвалж: https://www.theguardian.com/environment/2018/mar/27/bottle-and-can-deposit-return-scheme-gets-green-light-in-england