Агаарт ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийг хэмжих аргачлалыг танилцуулав


Органик түлшний (нүүрс, байгалийн хий, газрын тос) шаталтаас үүдэлтэй агаарт ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл нь (CO2) нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан бөгөөд олон улс орны Засгийн газар, аж ахуйн нэгж байгууллага болон иргэд CO2 ялгарлыг бууруулахын тулд маш их хүчин чармайлт гаргаж байна. Энэхүү чармайлтын гол хэсэг нь агаарт ялгарч буй CO2-ын хэмжээнд гарсан өөрчлөлтийг тооцоход оршино.

Аливаа улс орон, бүс нутгууд ашигласан органик түлш буюу газрын тос, хий, нүүрсний хэмжээнд тулгуурлан CO2-ын ялгарлыг тооцдог. Гэвч энэхүү тооцоо нь тухайн түлшний бүтцээс хамаараад алдаатай байх магадлалтай байдаг.

Лондонгийн Эзэн Хааны Коллежийн гишүүдээр ахлуулсан судалгааны баг Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужид 3 сарын турш органик түлшний шаталтаас үүдэлтэй CO2 ялгарлын хэмжээг тооцох судалгааг мониторингийн 9 станцуудад хийсэн байна. Тус судалгаа нь анх удаагаа маш өргөн талбайн (Калифорни муж) CO2 ялгарлыг хэмжсэнээрээ онцлог юм. Органик түлшинд цацраг идэвхт нүүрстөрөгч агуулагддаггүй бөгөөд нүүрстөрөгч-14 гэх энэ изотоп нь органик түлш бүрэлдэх олон сая жилийн явцад задралд ордог байна. Үүнд үндэслэн судлаачид агаар дахь нүүрстөрөгчийн изотопуудын харьцуулалтыг хийж, хэр хэмжээний CO2 хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй буюу органик түлш шатаах үйл явцаас ялгардгийг тогтоожээ.

 

Эх үүсвэр: https://www.sciencedaily.com/releases/2018/04/180412130826.htm