2018 онд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэйгөөр олборлолтын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээлэл


Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-05 дугаар тушаалаар баталсан журмын дагуу нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2016 оны А/95 дугаар тушаалаар байгуулагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлан хүлээж авах ажлын хэсэг нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрүүд болон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлантай газар дээр нь үзэж танилцлаа.

Уг ажлын хэсэг нь нийслэлийн Баянзүрх, Багануур, Багахангай, Баянгол, Хан-Уул, Налайх, Сонгинохайрхан дүүргүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүчин төгөлдөр нийт 54 байгууллагаас 16, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14, нийт 30 аж ахуйн нэгжийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлантай танилцаж, тайланг дүгнэх ажлыг зохион байгуулсан.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулах ба тухайн жилийн төлөвлөгөөний биелэлтээ шаардлагын түвшинд хийж дүгнүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 2018 онд үргэлжлүүлэн явуулах бөгөөд төлөвлөгөөний биелэлтээ хугацаанд нь ирүүлээгүй болон шаардлагын түвшинд биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 2018 онд явуулахгүй болохыг мэдэгдэж байна.

БОМТ дүгнэгдсэн аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг эндээс авна уу.                                                                                                                                 

                                                                                                                                      НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР