“ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” АЯНД ОРОЛЦЛОО


Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/301 дүгээр захирамжаар 2018 оны 04 сарын 14-нд зохион байгуулагдсан “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” хаврын бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн Байгаль орчны газрын нийт албан хаагчид Зайсангийн гүүрнээс зүүн тийш Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажилд оролцлоо.