НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСИЙН ОЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДУНД ШАТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн аж ахуйн арга хэмжээг 2022 он хүртэл төлөвлөх Ойн менежментийн төлөвлөгөөний дунд шатны хэлэлцүүлгийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа, ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин, мэргэжилтэн Г.Нацаг, Б.Хүдэр, нийслэлийн Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэйн дүүргүүдийн Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн, төлөвлөгөөг боловсруулаж буй судалгааны багийхан оролцлоо.

Хэлэлцүүлгийн үед нийслэлийн ойн сангийн өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, дэмжигдсэн саналуудыг төлөвлөгөөнд тусган ажиллахаар болов.