УСНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД


Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчны зөрчлийг бууруулах зорилтын хүрээнд усны хайгуул судалгаа явуулах, цооног өрөмдөх, худаг гаргах чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж байгууллагатай Нийслэлийн Байгаль орчны газар 2018 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн экологийн хариуцлагын гэрээ байгуулж эхэллээ. Иймд дээрх чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж байгууллагууд экологийн хариуцлагын гэрээ байгуулна уу.

Экологийн хариуцлагын гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж байгууллагад худаг гаргах зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрхийг сунгуулах дүгнэлт, тодорхойлолт гаргахгүй болсныг мэдэгдье.

 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР