УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь Улаанбаатар хотын ногоон бүсэд ойжуулалт /7 га-д/, ойн байгалийн аясаар сэргэх ургалтыг дэмжих /35 га-д/ ажлыг тус тус гүйцэтгүүлнэ.

Ажил гүйцэтгэгч нь дараах шаардлагуудыг хангасан материалыг ирүүлсэн байна. Үүнд:

  • Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллагын эрхтэй
  • Ойжуулалт хийх мэргэжлийн ойн инженер, ажилчдын хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргах ирүүлэх
  • Өмнө ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл, гэрээ, акт хавсаргах
  • Ойжуулалтын ажилд шаардагдах стандартын тарьц суулгацын нөөцтэй /тарьц суулгацтай болохыг батлах баримт, нотолгоо ирүүлэх/
  • Ойжуулах, мод үржүүлэх, цэцэрлэгжүүлэх ажилд шаардагдах зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслээр хангагдсан байх

Ажлыг гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 11.00 цагаас өмнө Нийслэлийн засаг захиргааны II байр Хангарди ордон, 4 давхар, 406 тоот өрөө, Нийслэлийн Байгаль орчны газарт дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа ирүүлнэ үү.

Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.

Сонирхсон этгээд ойжуулалтын ажилтай холбогдолтой мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг. 1-р хороо.

Ц.Жигжиджавын гудамж – 9. Нийслэлийн Засаг захиргааны II байр. Хангарди ордон. 4 давхарт. 406 тоот. Нийслэлийн Байгаль орчны газар.

Ойн хэлтэс

Утас: 318003