"НҮХЭН ЖОРЛОН, ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ БА ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ СЕМИНАР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ


БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, нийслэлийн Байгаль орчны газартай хамтран нийслэлийн ногоон бүсийн байгаль хамгаалагчдад нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн хэвшил, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай сэдвүүдээр 2018 оны 5 дугаар сарын 11 өдөр "Нүхэн жорлон, хог хаягдлын менежментийг сайжруулах арга зам ба тогтвортой хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын Цэвэр технологи хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтнүүд болон НБОГ-ын Зуслангийн товчооны мэргэжилтнүүд хамтран явуулав.