Хамтран ажиллах урилга


Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын анги танхим, химийн лабораторуудад сургалтын зориулалтаар хэрэглэгдэж болон хадгалагдаж байгаа химийн бодис, урвалжуудын ууршилт нь дотор агаарын бохирдлын эх үүсвэрийн нэг болоод байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18/02 дугаар тогтоолын дагуу сургууль, цэцэрлэгийн орчинд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тавигдах стандарт нормыг боловсруулах ажлын хүрээнд химийн бодисын ашиглалт, хамгаалалт, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай нийгмийн хариуцлагын хүрээнд тус газраас хамтран ажиллах хүсэлт хүргүүлж байна.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, тус асуудлаар хамтран ажиллах иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан /Утас: 11318003/ -тай холбогдоно уу.