Дасан зохицох сангийн зөвлөл шинэ төслүүдэд 35 сая америк долларын санхүүжилтийг баталлаа


Вашингтон хот (2018.07.18)

Дасан зохицох сангийн зөвлөл Ази, Баруун Африк, Өмнөд Америкийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох 4 төслийг санхүүжүүлэхээр батлаж, 3 төслийн саналыг батлагдсан төслүүдийн загвараар цааш хөгжүүлэхээр танилцууллаа.

Нийт санхүүжилтийн дүн 35 сая орчим америк доллар юм байна.

Монгол Улсын хувьд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үер усны гамшгийг даван туулах чадавхийг нэмэгдүүлж, салхи шороон шуурга, агаарын бохирдлыг бууруулах төсөлд 4,5 сая америк долларын санхүүжилтийг авахаар болжээ.

Дасан зохицох сангийн тухайд 2010 оноос хойш дэлхийн хөгжиж буй улсуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох 77 төслийг 512 сая доллараар санхүүжүүлсэн бөгөөд эдгээр төслийн шууд ашиг хүртэгч хүн амын тоо 5,6 саяд хүрээд байна.

 

Эх сурвалж: https://www.adaptation-fund.org/adaptation-fund-board-approves-us-35-million-new-projects-enhancing-access-climate-finance/