СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ


Улаанбаатар хот болон ихэнх нутгаар ойрын өдрүүдэд хур тунадас элбэгтэй байх тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, үер буух эрсдэл өндөртэй байна.

Иймд бага насны хүүхдийг голын ойр орчимд хараа хяналтгүй орхихгүй байх, голын эрэг дагуу аялаж зугаалж, буудаллахгүй байх, зөвшөөрөгдсөн зам, гүүр, гармаар зорчиж гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлж, байнга сонор сэрэмжтэй байхыг нийт ард иргэд, оршин суугчид, амрагч, аялагчдад анхааруулж байна.