ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Налайх дүүрэгт нөхөн сэргээлт хийх /Налайх дүүргийн 3 дугаар хороо/ ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НБОГ 18/009

Нийслэлийн Байгаль орчны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Налайх дүүрэгт нөхөн сэргээлт хийх /Налайх дүүргийн 3 дугаар хорооны 42,2 га талбайд уул уурхайн ашиглалтын улмаас эвдэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, 10 га хүртлэх газрыг тохижуулах/ ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендерийн онцгой нөхцөлтэй журмаар зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилд /2015, 2016, 2017 он/ борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас доошгүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: Шаардлагатай.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд /2016, 2017 он/ нэг удаа төсөвт өртөгийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Ижил төстэй ажил нь техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Тийм

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны:

  • 2.1.1. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх,

Тендерийн хамт 5,000,000 /таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийн баталгаа хүчинтэй байх хугацаа: 2018 оны 10 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2018 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 11 цаг 30 минутад Нийслэлийн Байгаль орчны газрын 406 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж,

Нийслэлийн Засаг захиргааны 2 дугаар байр, 4 дүгээр давхар,

Нийслэлийн Байгаль орчны газар, Утас: 11-318003. Цахим хаяг: www.tender.gov.mn