НЭГ УДААГИЙН ХУВАНЦАР САВНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА


Хойд Лондонгийн Хог хаягдлын асуудал хариуцсан газраас хийсэн судалгаагаар тус дүүргийн судалгаанд хамрагдсан хүн амын 69% нь байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй боловч 4 хүн тутмын 3 нь нэг удаагийн хуванцар савны хэрэглээг бууруулах талаар буруу ойлголттой байгаа нь тогтоогдсон байна.

Судалгаанд оролцогчдын дийлэнх нь нэг удаагийн хуванцар савны хэрэглээг бууруулахаас илүүтэйгээр тэдгээрийг дахин боловсруулах нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана гэж ойлгодог байна.

Иймд Хойд Лондонгийн Хог хаягдлын асуудал хариуцсан газраас хог хаягдлыг бууруулах аяны хүрээнд дахин ашигладаг усны савыг түлхүү хэрэглэх санамжийг гаргаж, дэлгүүр, кафе зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудад цэвэр усны цэгүүдийг олноор нэмж байгуулахыг уриалж байна.

Дэлгэрэнүй мэдээллийг http://www.recyclingwasteworld.co.uk цахим хуудаснаас уншина уу.