УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь ногоон бүсийн Дээндийн амны ойн санд ойн аж ахуйн арга хэмжээ ойн цэвэрлэгээний огтлолтын ажлыг нийт 45 га талбайд гүйцэтгүүлнэ.

Ажил гүйцэтгэгч нь дараах шаардлагуудыг хангасан материалыг ирүүлсэн байна.

Үүнд:

  • Ойн арчилгаа цэвэрлэгээний мэргэжлийн байгууллагын эрхтэй;
  • Мэргэжлийн инженер, техникч, хөрөөчин мод бэлтгэлийн бригадтай /тэдгээрийн хөдөлмөрийн гэрээ, НДДийн хуулбарыг хавсаргах ирүүлэх/;
  • Мод унагах, цагаалах, тээвэрлэх машин техник, бусад хэрэгсэлтэй /тэдгээрийн гэрчилгээ, гэрээний хуулбар/ ;
  • Цэвэрлэгээний ажлыг өмнөх жилүүдэд гүйцэтгэхдээ технологийн дагуу гүйцэтгэсэн /ойн цэвэрлэгээний огтлолт хийлгэсэн орон нутгийн байгаль орчны газрын тодорхойлолт, талбай хүлээлгэн өгсөн актыг хавсаргах/;
  • Цэвэрлэгээний огтлолт гүйцэтгэсний дараа ойн нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгсөн / нотлох акт баримтыг ирүүлэх/;
  • Цэвэрлэгээ хийсэн талбайд нөхөн сэргээлт хийхэд шаардагдах стандартын тарьц суулгацын нөөцтэй /тарьц суулгацтай болохыг батлах баримт, нотолгоо ирүүлэх/;

Цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд 2018 оны 08 сарын 23-ны өдрийн 11:00 цагаас өмнө Нийслэлийн Засаг захиргааны II байр Хангарьд ордон, 4 давхар, 406 тоот өрөө, Нийслэлийн Байгаль орчны газарт дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Ойн хэлтсийн 318003 утсаар авах боломжтой.

Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.