ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД


2014 оны 1 дүгээр сараас эхлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр шинэчлэгдсэн билээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд 2014 оноос жил бүрийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулиар тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй. Гэтэл зарим аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу    1 гектар ашиглалтын талбайд 7,250 төгрөг төлж буй зөрчил илэрлээ.

Иймд 2014 оноос хойшхи жил бүрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтын хуулбарыг тус газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтэст авч ирэн тулгалт хийх шаардлагатайг мэдэгдье.

 

 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

- share

Сэтгэгдэл (0)