УРИЛГА


             Нийслэлийн Байгаль орчны газар нь Улаанбаатар хотын ойг түймрээс хамгаалах зорилгоор халз зурвас сэргээх ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг гүйцэтгүүлнэ.

Ажил гүйцэтгэгч нь  дараах шаардлагуудыг хангасан материалыг ирүүлсэн байна. Үүнд:

  • Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах мэргэжлийн  байгууллагын эрхтэй;
  • Мэргэжлийн инженер, техникч, хөрөөчин, мод бэлтгэлийн бригадтай /тэдгээрийн хөдөлмөрийн гэрээ, НДДийн хуулбарыг хавсарган ирүүлэх/;
  • Түймрээс хамгаалах халз болон харлуулсан зурвас байгуулах машин техник, бусад хэрэгсэлтэй /тэдгээрийн гэрчилгээ, гэрээний хуулбар/;
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагатай/;

           Ажил гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд  2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11.00 цагаас өмнө Нийслэлийн  засаг  захиргааны II байр Хангарьд ордон, 4 давхар, 406 тоот  өрөө, Нийслэлийн Байгаль орчны  газарт  дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Ойн хэлтсийн 318003 утсаар авах боломжтой.

 

Жич: Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.

- share

Сэтгэгдэл (0)