ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

2018.08.30

 

Нийслэлийн Байгаль орчны газар нь Ойжуулалтын ажлын мужлал тогтоох,  модны хожуул болон үндэсний системийг ашиглан үрээр, тарьцаар ойжуулах, амьдралтын хувийг дээшлүүлэх зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд “Модны хожуул болон үндэсний системийг ашиглан ойжуулалт хийх аргыг судалж аргазүй боловсруулах” ажлыг гүйцэтгэнэ.

Мэдүүлэг ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлага, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.

Үүнд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл
  • Голлох мэргэжилтэн, зөвлөх, ажилчдын анкет

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө  ирүүлнэ үү.

 

Хаяг: 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж-9, Засаг захиргааны II байр. Хангарди ордон. 406 тоот

Нийслэлийн Байгаль орчны газар.

Утас: 318003, 323780

 

 

- share

Сэтгэгдэл (0)