УЛС НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ, ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖ


БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ УЛС, НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭЖ БУЙ ТОМООХОН АЖЛУУД
 
2021 он
 
Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас ухагдаж эвдэгдсэн 25 га талбайд нийслэлийн төсвийн хөрөнгөөр газрын хэвлийн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг Эм Ди Юу ХХК  хийж гүйцэтгэж байна. 
 
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн газрын хэвлийн нөхөн сэргээлтийг оноор харьцуулбал
 
2020 он
 
► 2018-2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 120.7 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн ба 2020 онд нөхөн сэргээгдсэн талбайн хэмжээг 2019 онтой харьцуулахад 43%-ийн өсөлттэй үзүүлэлт гарав.
 
 
2016-2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 759 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулснаас ойжуулалтын ажлыг 537 га, ойн зурвасыг 45 га талбайд, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 57 га талбайд тус тус хийж гүйцэтгэсэн.  
 
2019 он
 
2016-2019 онд улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 517 га талбайд ойжуулалт, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 35 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг тус тус мэргэжлийн байгууллагаар гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн.
 
 
 2016-2019 онуудад нийт 240,000 га талбайд ойн хортон шавжийн тархалтын судалгааны ажил,  33,160 га талбайд ойн хөнөөлт хортон шавжийн устгалыг гүйцэтгүүлсэн. 2019 онд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомттой талбай нийслэлийн ногоон бүсэд илрээгүй. Энэ нь өмнөх жилүүдийн тэмцлийн ажлын үр дүн болно. 
 
 
 
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖААР ХИЙГДЭЖ БУЙ ТОМООХОН АЖЛУУД
 
 Эрчим хүчний хэрэглээг багасгах шийдлийг танилцуулах зорилгоор олон улсын байгууллагуудын хамтарсан санхүүжилтийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн зөвлөл” (ICLEI)-ийн “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” (BEA) төслөөс 8’000 ам.доллар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Барилгын эрчим хүчний үр ашиг” төслөөс 25,736,974 төгрөгийн санхүүжилтийг тус тус авч Гачууртын аманд байрлах Минж нутагшуулах төвийн экологийн сургалтын барилгын дулаалгын ажлыг гүйцэтгэсэн.