БУЛАГ ШАНДЫН ЭХИЙГ ХАМГААЛАХ


      
 
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр 40 орчим булаг шандны эхийг хашиж хамгаалах, тохижуулах ажлыг хийж гүйцэтгэв.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Халзангийн амны булаг", "Хөндлөнгийн амны булаг", Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дээндийн амны "Сайхан булаг"-ийн эхийг анх удаа хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан.
 
2019 он
Усны эх үүсвэрийг бохирдлоос хамгаалах, усан орчин бий болгох чиглэлээр:
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Усны сан бүхий газарт орц, гарцыг хаах мэдээлэх тэмдэг байршуулах” ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаж, гүйцэтгэгчээр "Хаан багана" ХХК-ийг шалгарсан. "Хаан багана" ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр НБОГ-2019/009 дугаартай гэрээ байгуулсан. Багануур дүүргийн нутаг дэвсгэрт Хэрлэн гол дагуу 107, Дунд байдлагийн гол дагуу 11, Баруун байдлагийн гол дагуу 11, Нарийн гол дагуу 8, Хуцаа гол дагуу 6, Шургуутын бүрд нуур дагуу 3, Бага гүнийн нуур дагуу 4 нийт 150 ш, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүйн гол дагуу 100, Нарийны гол дагуу 48, Өндөр хааны булаг орчимд 2 нийт 150 ш байршуулж байна. Гэрээт ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусгаж хүлэлгэн өгөхөөр ажиллаж байна. 
2018 он
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ус рашааны тоо бүртгэлд үндэслэн булгийн эхүүдийг хашиж хамгаалах
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр "Их хайрханы хишиг" ХХК-тай БО-2018/38 дугаартай гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын аманд байрлах "Бор толгойн хажуугийн булгийн эхийг техникийн тодорхойлолтын дагуу хоёрдогч түүхий эд ашиглан хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгүүлж хүлээн авав.
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, "Ихэр гурван цохио" ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 05-ний өдөр байгуулсан "Эвлэрлийн гэрээ"-ний 6.2 дахь заалтад заасны дагуу "Ихэр гурван цохио" ХХК-иар дүйцүүлэх нөхөн сэргээлтийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сонгины булаг"-ийн эхийг хашиж хамгаалах ажлыг техникийн тодорхойлолтын дагуу хоёрдогч түүхий эд ашиглан хийлгэсэн.
Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Оргидог" булгийн эхийг Туул голын сав газрын захиргаатай хамтран тохижуулах ажлыг хийсэн.
2017 он
Шинээр 3 булгийн эхийг хамгаалах
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Дээндийн амны "Сайхан булаг", Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны "Халзангийн амны булаг", "Хөндлөнгийн амны булаг"-ийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг "Вэбтүүн" ХХК-иар хийж гүйцэтгүүлэв.

Туул голын сав газрын захиргаа байгуулагдсны 5 жилийн ойг угтан Туул голын сав газрын захиргаа, "Эм Си Эс Кока Кола" ХХК хамтран Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн амны "Сайхан булаг"-ийн эхийг хашиж хамгаалан булгийн эхээс 250 м зайд хиймэл нуур цөөрөм байгуулав.

Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Шинэ тоосго” ХХК, "Сүмбэрхунтан" ХХК-иуд нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийг хангуулах дүйцүүлэх арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зүүн турууны амны булаг"-ийн эхийг өөрсдийн хөрөнгөөр тохижуулах ажлыг хийж гүйцэтгэснийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1026 дугаартай захирамжаар байгуулагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт хүлээн авах "Ажлын хэсэг" актаар хүлээн авсан.