Нью-Йорк хотын Уур амьсгалын долоо хоног


 

            Нью-Йорк хотод энэ сарын 24–30-ны хооронд Уур амьсгалын долоо хоног (New-York Climate Week) болж байна. Энэхүү арга хэмжээг Уур Амьсгалын Групп (The Climate Group) НҮБ болон Нью-Йорк хотын захиргаатай хамтран жил бүр зохион байгуулдаг бөгөөд улс орнуудын байгаль орчны сайд, шийдвэр гаргагчид, хөрөнгө оруулагчид, хотын дарга нар, олон улсын болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцдог. Дээрх үйл ажиллагааны үеэр дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, даван туулах чиглэлийн өөрсдийн сайн туршлагыг танилцуулдаг байна.

Энэ удаагийн Нью-Йорк хотын Уур амьсгалын долоо хоногийн онцлог нь Польш улсын Катовиц хотод болох НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцод нэгдэн орсон орнуудын КОП 24 бага хурлын үр дүнг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

           

https://unfccc.int/sites/default/files/styles/hero_carousel_960x640/public/2018-09/NY%20Photo.png?itok=p1MAhnXr

 

Эх сурвалж: https://www.climateweeknyc.org/about-us