УРИЛГА


2018 оны 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд “Улаанбаатар хотын өдрүүд” арга хэмжээ БНХАУ-ын Бээжин хотод болох гэж байна.

Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу “Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” ХК-аас “УБ хөрөнгө оруулалт - Байгаль орчин, агаарын бохирдол, бүтээн байгуулалт” сэдвийн дор дээрх чиглэлүүдээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хөрөнгө оруулагч, бизнесийн түнш, хамтрагч, төсөл хөтөлбөрийн санхүүжүүлэгчдийг холбох зорилготой бизнес уулзалтыг хариуцан зохион байгуулах тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид дэлгэрэнгүй мэдээллийг “Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” ХК-ийн /77777002, 99906420/ утсаар ажлын цагаар лавлана уу.