Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна


Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд "Зуун дамнасан 80 жил" гэрэл зургийн үзэсгэлэн, "Хөгжлийн түлхүүр-Ус", "Урсан өнгөрөх он жилүүд" номын нээлт, усны салбарын 80 жилд зориулсан баримтат кино, баярын хурал, хүндэтгэлийн концерт зэрэг арга хэмжээ болох юм.

Нийслэлийн Байгаль орчны газар 2018 онд Усны салбарын 80 жилийн ойг угтаж Туул болон түүний цутгал голуудын онцгой хамгаалалтын бүсийн дагуу 300 ш тэмдэгжүүлэлтийн самбар байршуулах, 3 булгийн эхийг тохижуулж хамгаалах, нийслэлийн ногоон бүсийн усны чанарт шинжилгээ хийж дүгнэлт гаргах, Сэлбэ голын эхийг тохижуулж хамгаалах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд нүхэн жорлон ашиглахыг хориглох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Усны салбарын 80 жилийн ойг тохиолдуулан усны салбарт ажиллаж байсан ахмадууд болон үе үеийн ажилтнууддаа баярын мэнд хүргэе.