ИЛ ЗАДГАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ШАТААХ


Хог хаягдлыг ил задгай шатаах нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлийн суурь шалтгаан болоод зогсохгүй хөрс, ус түүгээр дамжин хоол хүнсийг хүртэл бохирдуулдаг.

Хог хаягдлын тухай хуулийн зорилт нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх зорилгоор хийгдэх үйл ажиллагааны харилцааг зохицуулахад оршино.

Тус хуулинд хог хаягдлыг өндөр хэмд, шатаах төхөөрөмж бүхий зориулалтын байгууламжид шатааж задлахыг заасан бөгөөд хогыг ил задгай, зориулалтын бус байгууламжид болон хог хаягдлын төвлөрсөн цэгт шатаахыг хориглосон. Мөн гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаахыг хориглосон.

Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцохооргүй бол улсын байцаагч, цагдаа болон сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга иргэнийг 50 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 400 мянган төгрөгөөр торгохыг анхааруулж байна.