Хүлэмж


ХҮЛЭМЖНИЙ ТУХАЙ

Манай орны эх газрын эрс тэс хуурай, сэрүүн уур амьсгалтай учир нарийн ногоо гадаа тариалахад тохиромж муутай.  Иймд хүлэмжинд хүйтэн сэрүүнд тэсвэр муутай нарийн ногоог эрт орой тарихад тохиромжтой. Хүлэмжинд нарийн ногоо тариалахаас гадна шилэн дарлагад бойжуулсан үрслэг (суулгац)-ийг хүлэмжинд шилжүүлэн тариалах,  хэрэв дулаалга сайтай бол үрслэг ч хийж болдог. Хүлэмжинд шилжүүлсэн үрслэг ногоо ил талбайд суулгасан суулгацаас хагас сар, заримдаа нэг сарын өмнө болц нь гүйцэж ургацаа өгдөг.

Хүлэмжийг ашиглах хугацаагаар нь өвөл, зуны, хийц хэлбэрээр нь нэг талт, 2 талт, олон талт, нуман гэж ангилна.

  • Мод үржүүлэгт ашиглах зориулалттай зуны хүлэмжийг гар хийцээр нэг талт ба нуман хэлбэртэйгээр хийж ашиглах нь тохиромжтой бөгөөд харьцангуй бага зардалтай.
  • Нуман хүлэмж барихдаа нумыг мод ба төмрөөр 1-1.2 м зайтайгаар хийж хооронд нь модоор холбож карказ бэлтгээд зориулалтын нийлэг хальсаар бүрхэж холбоос модон дээгүүрээ дранк мод тавьж хадна. Хүлэмжний салхивчийг хаяагаар нь сөхөгдөхөөр хийж болно. Хаяа нь сөхөгдөх боломжгүй тохиолдолд 2 талд нь томоохон хаалга хийж түүнийгээ онгойлгож нэвт салхи оруулдаг хийвэл зохимжтой.
  • Нуман хүлэмжийг 1.8-2.0м өндөртэй, 4-6м өргөнтэй, талбай болон хийцийн материалынхаа хэмжээнд тохируулан 10-20м урт барих нь элбэг байдаг бөгөөд өөрийн хүссэн хэмжээгээр барьж болно.
  • Хүлэмж барихдаа тэгш эсвэл тэгшлэх боломжтой талбайг сонгож авна. Талбайн гадаргуу тэгш байх нь усалгаа жигд тараагдах, цухуйц жигд өсөх нөхцлийг бүрдүүлдэг.
  • Хүлэмжний хөрс бэлтгэхдээ доторх талбайд 25см хуулалт хийж зайлуулаад 50:30:20-ын харьцаатай хар шороо, элс, бууцны найрлагатай хөрсийг 1м өргөнтэй 25см өндөртэй хүлэмжний урдын дагууд бэлдсэн даланг дүүргэж тэгшлээд 200л усанд 10л пормолины уусмал найруулан ариутгах бөгөөд ариутгах үйл явцыг хүлэмжээ 24 цаг сайтар битүүмжлэн дараа нь хүлэмжээ нэвт салхилуулан 3 хоног байлгасны дараа тарилтыг эхлүүлнэ.

Нийлэг буюу шилэн хүлэмжийн бүтэц, зохион байгуулалт

  1. Хамгаалагдсан хөрсний барилга байгууламж буюу хүлэмж барих газар нутгийг сонгох:
  • Хүлэмжийг барихдаа нөмөр /салхинаас хамгаалсан/, нар сайн тусах, хүйтэн агаар тунадаггүй/
  • Тэгш буюу өмнө, зүүн-өмнө зүг ялимгүй налуу  гадаргуутай газар хүлэмж, дарлага, бүхээг болон бусад хамгаалах барилга байгууламж /хашаа хаалт салхинаас хамгаалсан/ баривал зохино.

Хүлэмжний дулааныг хадгалах нь маш чухал. Хэрэв уурын зуух ашиглах бол хүлэмжид аль болох ойрхон байрлуулах нь дулаан алдагдлыг багасгаж холболтын зардал хэмнэгддэг. Нэг тал нийлэг болон шилэн хүлэмжний дарлагыг уртааш нь зүүн, баруун чиглэлд байрлуулах нь зүйтэй. Учир нь гэрэл нэвтрүүлэх гадаргуу нь өмнө зүгт хандсан байх учир гэрэлтүүлэг сайн байна.

Дээвэр нь хоёр талт эсвэл нуман хэлбэртэй нийлэг болон шилэн хүлэмжийг уртааш нь зүүн өмнө, баруун-хойш чиглэлд байрлуулах зүйтэй.

  1. Хүлэмжийн барилга байгууламжийн ажил хийж гүйцэтгэсний дараа хөрс боловсруулалт маш чухал:
  • Өмнө нь ногоо тариалж байсан хөрс ашиглах бол хөрсний зузаан 20-30см байх нь зохистой.
  • Харин хүлэмж хайргатай бол уулын хар шороон болон хүрэн хөрсийг 40-50 см зузаантай жигд дэвсэх хэрэгтэй.
  1. Та өвлийн төвийн дулаантай хүлэмж барьсан бол жилийн турш буюу 12-р сараас 11 сарын 15 хүртэл
  2. Халаалттай нийлэг хальсан хүлэмжид 3-р сарын сүүлчээс 9-р сарын сүүлч хүртэл
  3. Халаалтгүй нийлэг хальсан хүлэмжид 5-р сарын дунд үеэс 9-р сарын эхэн,
  4. Дарлагад 3-р сарын сүүлчээс 8-р сарын сүүлч,
  5. Хучлагатай бүхээгэн хөрсөнд 5-р сарын сүүлчээс 8-р сарын дунд үе хүртэл тус тус ургамал тарьж ургац авч болно.
  • Дарлага

Жилийн тааламжгүй улиралд үрслэг бойжуулах, эрт ургацын ногоо ургуулахад тохиромжтой байгууламж юм.

 

 

 

 

  • Нийлэг хальсан хучлагатай хөрс

Ургамлын өндөр, бүтээх нийлэг хальсны энд тохируулж төмөр утас эсвэл бургас савааг янз бүрийн урттайгаар бэлтгээд хэд хэдэн эгнээг юм уу тууз хооронд нь 0,8-1,0 м-ийн зайтайгаар нумлан татаж, хөрсөнд хатгаад нумын орой, хоёр хажуугаар мяндсан юмуу олсон утсаар холбож бэхлэнэ. Баруун зүүн захын нумуудыг гадаслаж татаж уяж нийлэг хальсаар хучиж хойд хормойг нь шороогоор манаж урьд хормойг нь банз, шургааг зэрэг хүнд зүйлсээр дарж нийлэг хальсан хучлагатай хөрс бэлдэнэ.

Өвлийн хүлэмж

Өвлийн хүлэмж хамгаалагдсан хөрсний хамгийн боловсронгуй барилга байгууламж байдаг байна.

Хийц бүтцээр нь дан ба зүймэл хийцийн гэж ангилна.

Дан хүлэмж нь нэг талт хоёр талт гэнэ. Нэг талт шилэн хүлэмж нь шиллэсэн 5-6 метрээс өргөнгүй нэг тал буюу дээвэртэй, өмнө зүг хандсан, 2 хажуу, хойт ханыг тоосго буюу бетоноор хийсэн байдаг.

Хоёр талт шилэн хүлэмж нь шиллэсэн хоёр талт дээвэртэй. Хоёр талт шилэн хүлэмжийг ихэвчлэн өргөн нь 6-12м, урт 60-100 м байрдаг байна.

Зүймэл /блокууд/ хүлэмж. Бие биед нь дээврээр зэрэгцүүлэн шахаж ханагүйгээр барьж байгуулсан олон тооны хоёр талт хүлэмжийг хэлнэ.

ШИЛЭН ХҮЛЭМЖ

НИЙЛЭГ ХАЛЬСАН ХҮЛЭМЖ

  • Нийлэг хальсан хүлэмж нь зөөвөрлөж болдог, харьцангуй хямд зардлаар босдог. Бетон суурь шаардлагагүй нийлэг хальсыг, угсарахад амар зэрэг давуу талтай.
  • Нийлэг хальсан хүлэмжийг:  

-Дан болон давхар нийлэг хальсан бүрхүүлтэй,

-Хоёр талт болон нэг талт,

-Механик дуслын болон автомат дуслын усалгааны системтэй.  Усны эх үүсвэр аль болох ойрхон байвал танд тустай,

-Их бие болон нум хоорондын зайг хүссэн хэмжээгээр сонгож/ 65см- 85см/,

-Хүлэмжийн их биеийг метал хайлш болон труба, модоор хийж,

-Нэмэлт гэрэлтүүлэгтэй,

-Халаалтын  бойлертой, автомат халаалтын системтэй,

-Үрслэг болон ургамал ургуулах тавцантай зэрэг  урт, өргөнийг өөрийн хүссэн хэмжээг сонгож нийлэг хальсан хүлэмжийг бариж болно. Тухайлбал:

зэрэг сонголтуудыг хийж болно.

Төмөр хайлш их биетэй хүлэмж

Модон их биетэй хүлэмж

Нарны хүлэмж хучдаг хучлага

image1

1-6.jpg

Мөн та хүлэмжиндээ агааржуулалтын сэнс тавь өгөөрэй

image2

Усан хөшиг image1

Халаалтын систем

 

image4

Халуун хүйтнээс хамгаалсан хучлага

image5

Усалгаа бордооны сав

image6

Автомат дулаан, чийг хянах самбар

image1

 

 нэмэлт гэрэлтүүлэг тавьж болно.

 

 

 

 

 

 

ХҮЛЭМЖНИЙ ХЭЛБЭРҮҮД

 

- share

Сэтгэгдэл (0)