“ХАВХГҮЙ НИЙСЛЭЛ 2018” АЯНЫГ ДҮГНЭЛЭЭ


“Амьтны тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, ан амьтныг хавхаар барьж гэмтээх, хууль бусаар агнадаг зөрчил дутагдлыг илрүүлэх, амьтныг хориотой аргаар агнаж гэмтээхээс урьдчилан сэргийлж, хамгаалах зорилгоор өрнүүлж буй “Хавхгүй нийслэл 2018” аяныг жилийн турш зохион байгуулж дүгнэлээ.

2017 онд Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа нийслэлийн нутаг дэвсгэрт “Хавхгүй нийслэл 2017” аяныг хэрэгжүүлсний үр дүнд нийт 41 хавхыг нийслэлийн ногоон бүсээс хураасан бол 2018 онд Гачуурт хэсгийн байгаль хамгаалагчид 17 хавх, Зуслан хэсэг 13 хавх, Партизан хэсэг 8 хавх, нийт 38 хавхыг хурааж хамгийн олон хавх хураасан хэсэг болон байгаль хамгаалагчдыг урамшууллаа.

Байгаль хамгаалагчдын мэдээлснээр хураагдсан хавхны ихэнх хувийг тарваганы нүхнээс олсон бөгөөд хавх, урхиар дамжин тарваган тахал болон бусад халдварт өвчин үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг тул тул энэхүү ажил нь зэрлэг амьтан төдийгүй зуслангийн бүсийн иргэдийг аюул ослоос урьдчилан сэргийлэхэд давхар ач холбогдолтой юм.