Дүүргүүдийн мэргэжилтнүүдтэй уулзалт, зөвлөгөөн хийлээ


Нийслэлийн Байгаль орчны газраас нийслэлийн 9 дүүргийн Тохижилт, үйлчилгээний хэлтсийн болон байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй 2019 оны үйл ажиллагаагаа уялдуулах, тулгамдаж байгаа асуудлуудын талаар нэгдсэн ойлголттой болох уулзалтыг зохион байгууллаа.

Төрийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, нийслэл болон дүүргүүдийн байгаль орчны чиглэлийн үүрэг оролцоог тодорхойлох, мөн дүүргийн Засаг дарга нарын байгаль орчны хууль тогтоомжид заасан эрх, үүргийн талаар нэгдсэн ойлголттой болох, хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ой, ус, амьтан, ургамал, орчны бохирдол, газрын хэвлий түүний нөхөн сэргээлт, түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар холбогдох хууль, журам, тогтоомжид заасан бүрэн эрхийн талаар сургалт, мэдээллийг асуудал хариуцсан мэргэжилтэн тус бүрээр танилцуулж ажиллалаа.

Ингэснээр нийслэл болон дүүргийн зүгээс байгаль орчны чиглэлээр нэгдсэн нэг бодлого, байр суурийг баримталж, иргэн аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ойлгомжтой болгоход чухал ач холбогдолтой юм.

Уулзалтын дагуу 2019 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө гарч, жилийн турш үйл ажиллагаагаа тус газар болон холбогдох дүүргүүд уялдуулж ажиллахаар боллоо.