2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛҮҮЛЖ ХОШОЙ АВАРГА БОЛЛОО


Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа нийслэлийн Орон нутгийн өмчит төсөвт болон үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарч харьяа байгууллагуудын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Тус ажлыг нэгдүгээр сарын 7-ноос 21-ны өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн хэмжээний 90 байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн байна.

Уг үнэлгээгээр Нийслэлийн Байгаль орчны газар "Бүрэн хангалттай" үнэлүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Нийслэлийн Байгаль орчны газар нь 2017 онд мөн энэхүү шагналыг гардан авч, нийслэлийн тэргүүний байгууллагуудын нэг болж байсан юм.