БИЕ ЗАСАХ ГАЗАР, БОХИР УСНЫ НҮХ


БИЕ ЗАСАХ ГАЗАР, БОХИР УСНЫ НҮХ

Гэр, ердийн халаалттай байшинд амьдардаг хүмүүс шингэн хаягдал, ялгадсыг цуглуулж, цэвэршүүлэхэд энгийн бие засах газар, бохир усны нүхийг ашиглана.

Эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн бие засах газар, бохир усны нүхийг барьж, зөв ашиглаж сурах нь хүн амын дунд гэдэсний суулгалт халдварт өвчин, халдварт шар, арьс, нүд, шимэгч хорхойн өвчнүүд (цагаан хорхойтох) тархах, байгаль, ахуйн орчин бохирдохоос сэргийлэх ач холбогдолтой.

D:\LHM\work\san\загвар\6. таны мэдлэгт\media\image10.jpeg

Агааржуулалттай бие засах газрын хийц

Бие засах газар, бохир усны нүхийг гэрээс 15-20 метрээс багагүй зайд, ноёлох салхины чиглэлийн доод талд, усны эх булгийг бохирдуулахгүй газар байрлуулна.

Эрүүл ахуйн шаардлага хангасан, хамгийн тохиромжтой бие

засах газар нь “Агааржуулалттай” байх ёстой. Энэ нь:

•           үнэргүй

•           аюулгүй

•           агааржуулалттай

•           шал, хана нь завсаргүй

•           ялаа, батгана орж гарах нүхгүй

•           барилга нь хямд

•           битүүмжлэгдсэн

•           гаднаас хүн харах, шагайх боломжгүй зэрэг давуу талуудтай.

Бие засах газрын бүхээг

-           Бүхээгний хана, дээврийг зай завсаргүй, доторлосон, тааз, хана, хаалгыг будаж шохойдно.

-           Бүхээгний хаалган тал нь өндөр, ар тал нь нам, хажуу талууд нь ижил хэмжээтэй байна.

-           Бие засах газар бүр агааржуулагч яндантай байна. Яндан нь суудлын чанх ар талд байх бөгөөд дээд үзүүрт тор хийсэн байна. Яндангийн доод үзүүр шалнаас доор байрлана. Энэ нь эвгүй үнэртэй агаар шалны завсраар биш харин яндан руу түрүүлж орно.

-           Хаалгыг нарны гэрлийн тусгалын эсрэг тал руу харуулж хийх ба хаалганы дээд талд бүхээгний хэсэгт 40х20см хэмжээтэй гэгээвчид шил эсвэл тор хийнэ.

-           Бие засах газрын хаалга, гадна дотор талдаа түгжээтэй байна.

Бие засах газрын нүх

-           Барихын өмнө ашиглах хүний тоо, хэр удаан хугацаагаар ашиглахаар төлөвлөж байгаа зэргээс хамааруулан бие засах газрын нүх, цооногийн хэмжээг ойролцоогоор тогтооно.

-           Судалгаагаар насанд хүрсэн хүн ойролцоогоор өдөрт 500-900 гр өтгөн ялгадас, 0.6-1.1 литр шээс ялгаруулдаг байна.

-           Нүхний гүн 3.0 метрээс багагүй байхаар бодож, ёроолыг налуу ухсан байна.

-           Нүхний хана нурахгүй, ус, ялгадсыг нэвчүүлэхгүй материалаар доторлож, шавардана.

-           Бүхээгний ар талын хананаас хойшхи нүхний хэсгийг банз, төмөр, бетон хавтан зэрэг материалаар битүүлж, түүний дунд хэсэгт бохирдлыг соруулах, ухаж цэвэрлэхэд зориулсан ам гаргаж, бариултай тагаар тагласан байна.

Бие засах газрын суурь

Бие засах газрын нүхний амсар дээр дамнуулан тавьж кабины суурь болгох зүйлд шургааг дүнзэнцэр төмөр, төмөр бетон зэрэг ачаалал даах бат бөх зүйл хэрэглэн хийнэ.

Харин тэдгээрийг нүхний амсар дээр дамнуулан суулгахдаа хөрсний хатуу зөөлөн байдлыг харгалзах бөгөөд уртын дагуу нүхний доторлоогүй амсрын хэмжээнээс 15 см-ээс, гүнээр амсрын хөрсний түвшингээс 10 см-ээс тус тус багагүй ухаж байрлуулна.

Бие засах газрын шалны дунд бие засах завсар /нүх/ гаргана.

Насанд хүрэгчдийн бие засах газрын суудлын нүхний амсрын урт 38 см, өргөн нь 25 см байхаар тооцож, зууван хэлбэрийн нүх гаргах бөгөөд кабины ар талаас нүхний ирмэг хүртэлх зай 18-см-ээс багагүй байна. Хүүхдийн бие засах газрын суудлын нүхний амсрын урт 28 см, өргөн 18 см байна.

Бие засах газарт цас, борооны ус орох, ялааны авгалдай хөрсөөр нэвтэрч гарахаас хамгаалан бие засах газрын эргэн тойрон 50 см зайд цементэн зуурмаг, чулуу тоосго, хайрга зэрэг материалаар бие засах газрын суурийг нүхний амсартай зай завсаргүй холбосон 10 см-ийн зузаантай налуу хаяавч хийвэл зохино.

НҮҮДЭЛЧДИЙН ЭНГИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР

Энэхүү нүүдлийн бие засах газар нь малчин өрх хаваржаа буюу зусландаа хэрэглэхэд нэн тохиромжтой. Учир нь барьж байгуулахад хялбар, зөөж тээвэрлэхэд авсаархан, үнэ өртөг багатай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй юм.

Барьж байгуулах зөвлөмж

25 см орчим өргөнтэй бага зэрэг зуйван эсвэл дугуй нүхийг тухайн газар нутгалах хугацаанаас хамаарч гүнийг нь тохируулан ухаад гарсан шороог ойролцоо овоолно. Нүхний гадуур берзент, таар зэрэг гарын доорхи материалаар хаалтхийж шонгуудад бэхлэн босгоно. Бие засах газрын хажууд хүрз буюу хутгуур заавал байна.

Хэрэглэх нь:

Энэ бие засах газар нь зуны цагт ялаа, хортон шавьж үржих орчин болдог тул ухсан нүхнийхээ шороог жорлонгийн хажууд овоолж, хүндээр бие зассаны дараа бүр шорооноос хүрзээр хутган авч ялгадсыг бүрэн далдална.

D:\LHM\work\san\загвар\6. таны мэдлэгт\media\image11.jpeg

Нүүдэлчдийн энгийн биө засах газар

Тухайн айл нүүхдээ, хэрэв нүх нь дүүрээгүй бол үлдсэн бүх шороогоор нь дүүргэж булаад, газрыг тэгшилнэ. Хэрэв эхний ухсан нүх тухайн айлыг нүүхээс өмнө дүүрвэл үлдэгдэл шороогоор булж тэгшлээд өөр газар дахин нүх ухаж хаалтаа зөөн байрлуулна.

Хэрэглэсэн цаас, даавуу зэрэг байгалийн гаралтай зүйлсийг нүхэнд хийхэд       байгальд  сөрөг нөлөөгүй боловч, өтгөн ялгадас шороогоор бүрэн хучигдсан байх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.

 Бохир усны нүх

Нүхний эзэлхүүн нь  ашиглагч хүний тоо,  ус хэрэглээ, ашиглах хугацаа зэргээс хамаарах бөгөөд дундажаар Зм х2.5м х Зм хэмжээтэй байна.

Нүхний ханыг тоосго, чулуу, банз, шургааг, бетон, хавтан, цементийн зуурмаг зэрэг материалаар доторлож ёроолыг хөрс хэвээр үлдээж тэгшлээд 10-15 см зузаан шавардлага хийнэ.

Нүхний амсар дээр    шургааг, дүнзэнцэр,  төмөр, төмөр бетон зэргийг дамнуулан таглах буюу бохир ус асгах жижиг амсар үлдээнэ. Энэ нь том хог шүүх тор, тагтай байна.

Бохир усны нүхний таглааны дунд хэсэгт түүний талбайн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний бохир ус соруулах, ухаж лайдахад зориулсан бариул бүхий таглаа хийж, мөн агааржуулалтын 0.5-1.0м өндөр яндан хоолой гаргасан байна.

D:\LHM\work\san\загвар\6. таны мэдлэгт\media\image12.jpeg

Нүхний хучилтыг хүзүүвчээс гадагш бага зэрэг налуу хийж, налуулсан ирмэгийг шавардах буюу чулуу шавраар өнгөлнө. Бохир усны нүх, жорлонг аль болохоор нэг дор ойролцоо байвал тохиромжтой.

Цаашид өрх бүрийн эзэмшвэл зохих дадал

- Бие засах газрын өнгө үзэмж муудах бүр будаж, шохойдох;

- Шал, гишгүүрийг өдөр бүр усаар цэвэрлэх. Суудлын нүх орчмыг цэвэрлэх тусгай шүүр, сойзтой байх;

- Дулааны улиралд халдваргүйтгэлийг 14 хоног тутамд 1 удаа хийх; Хлорын шохойн 10%-ийн сүүн уусмалаар халдваргүйтгэл, керолины 10%-ийн цийдмэг уусмал зэргийг ашиглах;

-           Ялаа орохоос хамгаалсан торыг сард 1 удаа шалгаж, урагдсан бол солих;

-           Агааржуулагчийн яндангаар ус хийж, аалзны тор, ялааг арилгах; Ингэснээр агаар чөлөөтэй нэвтэрч байх болно.

-           Гэрэлтүүлэг хийх;

-           Хогийн сав байрлуулах;

-           Бие засах газар, бохир усны нүхний таглааг элдэв хог хаягдал (шил, лааз, хуванцар), цаас хийхгүй байх;

-           Бие засах газрын хаалга, бохир усны нүхэнд таглааг байнга хаалттай байлгана (ялаа орж гарахаас хамгаална).

ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ БИЕ ЗАСАХ ГАЗРАА ЦЭВЭР БАЙЛГАЯ

 

- share

Сэтгэгдэл (0)