ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖИЛЦГЭЭЕ


2019 оны 3, 4 дүгээр саруудад ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас урьдчилан анхааруулсаар байгаа билээ.

Хуурайшилтын үе эхлэхтэй зэрэгцэн иргэд зуслангийн ногоон бүсэд аялж, зугаалах, хашааныхаа өнжмөл буюу шар өвсийг шатаах, гуу жалганд үнс нурам ил задгай асгаснаас үүдэлтэй гал алдах, ой хээрийн түймэр гаргах эрсдэл өндөртэй байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд галын аюулгүй байдлаа сайтар хангаж дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Үүнд:

  • Хашааны өнжмөл буюу шар өвс шатаахгүй байх;
  • Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явахгүй байх;
  • Ил задгай гал гаргахгүй байх;
  • Үнс нурмыг тусгай зориулалтын тагтай төмөр саванд хадгалж хэвших;
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР